AT&T компани “Time Warner”-ыг худалдан авчээ

АНУ-ын мэдээллийн технологийн аварга AT&T компани Энтертайнмент ертөнцийн хамгийн том компани болох “Time Warner”-ыг 85.4 тэрбум ам.доллароор худалдан авахаар тохиролцсоноо албан ёсоор зарлалаа. Ингэснээр асар их хэмжээний контент үйлдвэрлэх боломж бүхий дэлхийн хэмжээний том медиа групп болж байгааг эх сурвалжууд онцолж байна.
 
Мэдэгдэлд өгүүлснээр AT&T компани “Time Warner”-ийн нэгж хувьцаа бүрт 107.50 ам.доллар төлж, бэлэн мөнгө, хувьдаа нийлээд 85.4 тэрбум ам.долларын дүнтэй наймаа хийхээр болсон байна. Худалдан авах ажиллагаа 2017 онд багтаж дуусахаар төлөвлөгдсөнийг AT&T мэдээлжээ.
 
AT&T бол Америкийн хоёр дахь том үүрэн холбооны оператор бол Time Warner нь НВО, CNN, Cartoon Network, Warner Brothers зэрэг олон медиа сувгуудыг эзэмшдэг томоохон компани тул энэ наймаа зах зээлд монопол тоглогч гарч ирэх вий гэсэн айдас төрүүлж байгаа юм.
 
Үүний илрэл болж Бүгд Найрамдах Намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Дональд Трамп уг наймааг “хэт их хүч чадал нэг дор төвлөрсөн явдал” гэж нэрлээд “Ардчиллыг устгах аюултай” хэмээн дугнэсэн байна. Наймааны үр дүнд АТ&Т компанид Harry Potter, Bat­man киноны фрэнчайз, The Big Bang Theory, Game of Thrones зэрэг үнэ цэнтэй контентуудыг эзэмших эрх нээж өгч байгаа юм. Түүний өрсөлдөгч Verizon компани мөн медиа салбарт мөнгө хаяж Yahoo-г худалдан авахаар болсон байдаг.

Монголын мэдээ
Б.Даваахүү

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.