Улс төрийн соёлыг гадныхнаас хуулбарлая
Саяхан Өмнөд Солонгос улсад "Севол" гэх усан онгоц осолдож олон хүний амь нас хохирсон харамсалтай хэрэг гарсан. Хөлгийн ахмадын буруутай үйлдлээс болж олон зуун хүүхэд бурхны оронд одсон энэ хэргийн бурууг Солонгос улсын Ерөнхий сайд Чон Хон Вон үүрч, ард түмнээсээ уучлалт гуйж албан тушаалаасаа огцорсон билээ. Үнэхээр бахархууштай улстөрийн соёл. Хөлөг осолдоход хамгийн түрүүнд зугтаж байсан ахмад нь буруугаа үүрээгүй байхад "би буруутай" хэмээн суудлаасаа бууж байгаа нь энэ хүний улстөрийн дээд зэргийн соёлыг харуулж байгаа хэрэг биш үү.

Ганц энэ ч биш. Гадны олон орны улстөрчид ямар ч асуудалд холбогдсон байсан эхлээд ард түмэндээ хандан уучлалт гуйдаг гэдгийг бид дэлхий дахины улстөрчдийн жишээгээр хангалттай мэднэ. Сандал суудлынхаа төлөө зодолдож, эхнэр хүүхний асуудалд холбогдсон байлаа ч тэд ганцхан зүйлийг ухамсарладаг нь уучлалт гуйх соёл.

Албан тушаалаасаа буухгүй юм гэхэд ард түмнээсээ, муудалцаж, маргалдсан нэгээсээ уучлалт гуйчихдаг соёлтой хүмүүс. Энэ бол маш том соёл. Телевизийн камер руу харж байгаад намайг уучлаарай гэж хэлж чадаж байна гэдэг бол асар том соёл. Улстөрч болох гэж бэлтгэгдэж байгаа, улстөрч хүний заавал суралцах ёстой нэг чанар. Гэтэл манай парламентад тийм зүйл байна уу. Үзээд өгье гэсэн ч тийм жишээ сүүлийн хэдэн жилд лавтай алга. Өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүн, төрийн өндөр дээд албан тушаалаасаа огцорсон хүн ч алга. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж л өөрийнхөө хүсэлтээр суудлаасаа бууж өөрийнхөө ухамсраар асуудлаа шалгуулж байжээ. Магадгүй энэ улс тө¬рийн соёл нь энэ хүнийг ийм өндөрлөгт хүргэж, дэлхийд хүлээн зовшөөрөгдсөн улстөрч болоход нь нөлөөлсөн биз.

Г.Баярсайхан, У.Хүрэлсүх хоёр парла¬ментын танхимдаа зодолдчихоод хэн, хэн нь сонгогчдоосоо уучлалт гуй¬гаагүйг та бид мэднэ. Иргэдийн хурлын төлөөлөгчид нь өрөөндөө гутлаараа шидэлцэж зодолдож байгаа бичлэг олон нийтэд тархахад бас л уучлалт гуйсан удаагүй. Бүр зүтгэсээр байгаад суудалдаа суучихсан хүмүүс. Барилгын салбар дампуурч өдөр болгон ша- хам хүний амь эрсдэж байхад хэн ч буруутай, бидний муу ажилласных гэж хэлсэнгүй.

Улстөрчдийн хэрэг удаа дараа шалгагдаж байхад хэн нь ч би өөрөө шалгуулж буруутай юу гэдгээ тогтоолгочихъё гэж ухамсраараа дуугарсангүй. Мөрдөн байцаалтын шатанд яваа гэх Ё.Отгонбаярын хэрэг, Увсын маргаантай асуудал, “Эрдэнэс Тавантолгой” компанид ашиглагдахгүй дугуй шахсан хэрэгт буруутгагдаж байгаа Ж.Батзандан нарт тийм улс төрийн соёл алга. УИХ-ын гишүүний халдашгүй эрх гэх малгай дор нуугдсан тэд шалгуулах, хэн нэгнээс уучлалт гуйх гэдэг нь дааж давшгүй л асуудал байдаг бололтой юм. Хамгийн энгийн хүн бүхний мэддэг жишээг энд дурьдая. Бүтэн хоёр жилийн турш маргаан дагуулж байгаа ҮХАА-н сайд Х.Баттулга, Ц.Нямдорж гишүүний маргаантай асуудлыг энд хөндөе. Ц.Нямдорж Хууль зүйн сайд байхдаа тухайн үед ЗТБХБ- ын сайд байсан Х.Баттулгыг Төмөр замын гэрээг нууцаар хийсэн хэмээн хэвлэлээр гүтгэсэн билээ. Анхан болон дунд дээд, давж заалдах гээд бүх шатны шүүхээр энэ маргаантай асуудал хэлэлдэгдэж Төмөр замын нууц гэрээ хийсэн хэмээн гүтгэсэн Ц.Нямдорж гишүүнийг Х.Баттулгаас уучлалт гуйх ёстой гэдэг шийдвэр гаргасан юм. Ердөө л эхлээд энэ асуудлыг ярьсан шигээ л камерын урдаас харж байгаад “Тухайн үед миний цуглуулсан баримтууд хан¬галттай баримт болж чадаагүй. Худлаа байсан учраас Х.Баттулгаас уучлалт гуйж байна” гээд хэлчихэд л хангалттай. Гэтэл Монголын парламентад 20 орчим жил чанагдсан Ц.Нямдорж гишүүнд хүртэл тийм улс төрийн соёл алга. Амнаас гарсан үгнийхээ эзэн нь болж чадахгүй бол алдаагаа ухамсарлах ёстой гэдгийг бидний аав, ээж хангалттай хэлж ойлгуулдаг. Гэтэл улстөрч болчихоор ухамсараа уландаа гишгэлчихдэг бололтой юм. Гэтэл Ц.Нямдорж гишүүн уучлалт гуйж чадахгүй ээ гэж хэлээд харин ч дахиад л элдэв янзын мэдээллээр Х.Баттулга сайдыг булж эхэлжээ.

Дахиад хоёр жишээ. Саяхан МАН-ынхан төв талбай дээр жагсаал хийсэн. Тухайн үед намынх нь гишүүд дэмжигчид үг хэлж байхдаа “Монголын айл болгонд нэг биеэ үнэлэгч, нэг архичин байна” хэмээн зарласан билээ. Өөрөөр хэлбэл, хүн төвтэй гэгдэх улс төрийн нам энэ үйлдлийнхээ төлөө ард түмнээсээ уучлалт гуйх ёстой байв. Ард түмэн ч үүнийг хангалттай хэлж, жагсаал цуглаан хүртэл зохион байгуулсан. Гэтэл өнөөх доромжилсон нөхөр нь ид бах болгон дахиад л “муусайн хувалзууд, намын гар хөл болсон бөөснүүд минь ми¬ний оффисын гадаа ирээд жагс, надаас уучлалт гуй” хэмээн хэвлэл мэдээллээр ярьж, ард түмнийг гутаан доромжилдог юм байна. Ард түмний төлөө гэж яваа нөхөр мөн үү тэр. Энэ хүмүүсийн төлөө улс төрд бэлтгэгдэж байгаа хүний амнаас, түүнийг нь өөгшүүлж байгаа Ардын нам тэгээд улс төрийн соёлтой хүмүүс мөн үү.

Дахиад л улстөрчтэй холбоотой жишээг энд дурьдая. Саяхан МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Малыг Ерөнхий сайд биш хуц ухна өсгөдөг” хэмээн мэдэгдэл хийсэн юм. Түүнийх нь төлөө ч багагүй маргаан мэтгэлцээн өрнөдөг юм байна. Малчид бидний хөдөлмөрийг үгүйсгэсэн хэмээн мэдэгдэл хийж С.Бямбацогтыг уучлалт гуйхыг шаардсан. Гэтэл улстөрчид малчдыг хүртэл ашиглаж байна. Миний үгээр хөөцөлдөх завтай байдаг юм байх даа гэж ярьдаг юм байна. Улстөрчийн амнаас гарах үг биш л баймаар. Уул шугамандаа бол “Уучлаарай. Би энэ үгийг та бүхэнд хандаж биш Ерөнхий сайдад хандаж хэлсэн юм. Та бүхний хө-дөлмөрийг үгүйсгээгүй. Тэгж ойлгогдсон бол уучлаарай” гээд хэлчих байлаа. Гэтэл тийм эр зориг алга.

Энэ мэт маш олон жишээг дурьдаж болно. Дээр хэлсэнчлэн улстөрч хүний эзэмших ёстой нэг чухал чанар болсон улс төрийн соёл. Уучлалт гуйчихдаг, өөрийнхөө бурууг ойлгодог, сандал суудалтай зууралдах бус ард түмний төлөөлөл гэдгээ ухам-сарладаг байх чадвартай байх ёстой. Бид гадныхан гэж шүтэж, даган дуурайж, хуулийг нь хүртэл хуулдаг. Тэгвэл улс төрийн соёл, улстөрчийн ёсзүй гэдгийг гадныхнаас хуулаад ч болов дуурайгаач, улстөрчид өө.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хандаа 2014-05-17 14:24:27
    дээрхи уучлалт гуйх соелыг бичсэн танд баярлалаа уучлалт гуйх нь -гэмшиж бгаа л гэсэн уг гэмшиж чадаж бгаад уучлалт гуйж чаддаг болгоныг оор оорсдийнхэн шутэж явдаг бурхадууд бугдийг ивээн сайн сайханыг огох болно сургаалт угсээс эв хамтын хуч яла
    37.112.226.67
    Мэдэгдсэн Хариулах
  • хандаа 2014-05-17 14:24:27
    дээрхи уучлалт гуйх соелыг бичсэн танд баярлалаа уучлалт гуйх нь -гэмшиж бгаа л гэсэн уг гэмшиж чадаж бгаад уучлалт гуйж чаддаг болгоныг оор оорсдийнхэн шутэж явдаг бурхадууд бугдийг ивээн сайн сайханыг огох болно сургаалт угсээс эв хамтын хуч яла
    37.112.226.67
    Мэдэгдсэн Хариулах
  • хандаа 2014-05-17 14:24:27
    дээрхи уучлалт гуйх соелыг бичсэн танд баярлалаа уучлалт гуйх нь -гэмшиж бгаа л гэсэн уг гэмшиж чадаж бгаад уучлалт гуйж чаддаг болгоныг оор оорсдийнхэн шутэж явдаг бурхадууд бугдийг ивээн сайн сайханыг огох болно сургаалт угсээс эв хамтын хуч яла
    37.112.226.67
    Мэдэгдсэн Хариулах