Үндсэрхэг үзэлтнүүд даварч байна
Сүүлийн үед үндсэрхэг  үзэлтэй залуусын бүлэглэлийнхэн  дээрэм хийж, иргэдийг айлган сүрдүүлж мөнгө нэхсэн хэрэг гарах нь ихэссэн талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Өмнө нь  эдгээр бүлэглэлийнхэн БНХАУ, БНСУ, Веьтнам иргэдийг айлган сүрдүүлж, мөнгө нэхэж, дээрэм хийдэг байжээ. Харин сүүлийн үед гадныхны гар хөл боллоо  хэмээн дотоодын  иргэдээ айлган сүрдүүлдэг болсон байна. 

“Босоо хөх Монгол”, “Хас Монгол”, “Даяар Монгол” “Ногоон хас” зэрэг  бүлэглэлийн залуус   эрүүгийн хэрэгт холбогдсон тохиолдол сүүлийн хоёр жилд 16 удаа бүртгэгдсэн талаар цагдаа нар хэллээ.

Хамгийн сүүлд буюу энэ сарын 14-ний өдөр “Хас Монгол” бүлгийн гишүүн нэг иргэнээс 200 сая төгрөг нэхэж, биед нь халдаж гэмтээсэн хэрэг гарчээ. Энэ үеэр биед нь байсан хоёр сая төгрөгийг авч, дараа өдөр нь 18 сая төгрөг бэлнээр авах гэж байгаад цагдаагийнханд баригдсан байна. Одоогоор эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байгаа аж. 

Харин дээрх бүлэглэлийнхэн нөгөө талд   “Сүүлийн үед БНХАУ, БНСУ-ын хөрөнгө оруулалттай компанид ажиллаж буй залуус хэдэн сар цалингаа авч чадахгүй байгаа үүнээсээ болоод цалингаа нэхсэн залуус тэдгээр эздэдээ хэл амаар доромжлуулах цаашлаад хүнд гэмтэл, бэртэл автлаа зодуулах тохиолдлууд ихээр гарах болсон ч энэ хэрэг хууль цагдаагийн байгууллагад очоод шийдэгдэхгүй хаах тохиолдол гарах болсон байна. Энэ нь манай хуулийнхан мөнгөтэй хүмүүсийн талд нааштай шийдвэр гаргадаг, авлигад идэгдсэн гэдгийг харуулж буй хэрэг”  хэмээн ярьж байгаа юм.

Тэгвэл иргэд гадныхнаас  эмс охидоо хамгаалах, эх орон газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг хамгаалж байна хэмээн цээжээ дэлдсэн том биетэй эдгээр залуусаас айж байгаагаа хэлж байна. “Үндсэрхэг үзлээрээ түрүү барьж хэт даварч бусдын эд хөрөнгө рүү дайрч өөрийн болгож авах гэсэн иймэрхүү увайгүй нөхдүүдийн нүдэнд өнгөтэй өөдтэй явж болохгүй тийм цөвүүн цаг ирсэн бололтой. Өөрийн хүч хөдөлмөр ажил амжилтаараа бий болгосон өмч хөрөнгө, мөнгө төгрөгөө зүгээр байж байгаад хэн нэгэнд дарамтлуулж алдана гэж юу байх билээ. Бүр сүүлдээ дотоодын буюу элэг нэгтэй монголчуудаа дээрэмдэж байгаа нь арай л байж боломгүй зүйл” хэмээн цахим ертөнцөд сэтгэгдлээ илэрхийлж байна.

 Түүнчлэн эх сурвалжуудын хэлж буйгаар үндсэрхэг үзэлтэй гэх дээрх ТББ-ын гишүүд хөдөө орон нутгаар явж уул уурхайн компаниудыг байгаль орчинд хохирол учруулсан, баримт фактыг чинь дэлгэнэ гэж сүрдүүлж,  мөнгө нэхэж дарамталдаг тухай  мэдээллээ.

Монголчууд бидний хувьд үндсэрхэг үзэл гэх энэ нэр томьёог чөлөөтэй хэрэглэдэг болоод нэг их удаан хугацааг өнгөрүүлээгүй байна. Социалист нийгмийн 70 жилд бид үндэсний үзлийн талаар ярих битгий хэл бодох ч эрхгүй байсан бол одоо байдал арай өөрчлөгджээ. XXI зуун гарсан өнөө үед улс, үндэстэн бүр өөрийн өвөрмөц онцлогийг хадгалах, үндэсний соёл, уламжлалаа сэргээн хөгжүүлэхийг эрмэлзэх болж, тэр ч утгаараа үндэсний үзэл урьд өмнөхөөсөө илүү ихээр сэргэх хандлагатай болж байна. Бид хэдийгээр энэ нэр томьёог чөлөөтэй ярих эрхтэй болсон ч цаад утга агуулгыг нь нарийн ойлгоогүй хэвээр. Тийм  ч учраас нарийн ширийнийг ухаж ойлгоогүй хэсэг залуус өөрсдийгөө үндсэрхэг үзэлтнүүд хэмээн өргөмжилж, туг далбаа намируулан, хар хувцсаар жигдэрч гадаад, дотоод иргэдийг айлган сүрдүүлж мөнгө нэхэх хэрэгсэл болгож байгаа юм.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Jinhene mongol 2016-10-30 13:50:18
    nen novshnuud avilgachidtai temtseesee. Chadahgui ldee muu bugs doloogch chtsagnuud ta nar mongol bish.
  • Zochin 2016-10-29 19:31:11
    Ednart tegeel deeremduuleed zogsoj bna gej yu bsiin. Shaan bez
  • mongol 2016-10-26 05:33:30
    ed nariin undserheg gej ats baidgiin hulgaich deeremchin har tamihchinguud pizda
  • монгол 2016-10-25 16:31:06
    xaana bn ter mongoliig xogjvvlne gsen tootoi xden luiwarchid mongoliig ideed duuslaashdee getel temtsej yadaj bga xvmvvsiig deeremchid ch genvv
    • ард 2016-10-26 03:53:14
      чамайг юу ч үгүй учирхаас дээрэмдэхгүй байгаа юм
  • Зочин 2016-10-25 15:49:08
    Үндэсний үзэл Үндэсэрхэх үзэл Хэт үндэсэрхэх үзэл Анархи байдал эдгээрийг зааглаж ойлгох хэрэгтэй, басбодит үйлдэлд зөв нэр томъёолол хэрэглэх хэрэгтэй.
  • Хуулиас гадуур үйл ажиллагаа 2016-10-25 15:03:31
    Ийм завхарсан юм гэж юу байдаг байнаа. Эд нар төрийн хууль хэрэгжүүлэгч агентлаг мөн үү.
  • Зулаа 2016-10-25 14:14:31
    Юу гэж худлаа мэдээлэл бичээд байгаа юм бэ? Зориуд үндсэрхэг үзэлтэй залуус бусдаас мөнгө нэхэж дарамталсан гэж нийгэмд худлаа ойлголт төрүүлэхээ боль!
  • irgen 2016-10-25 13:01:48
    zvgeer hvnees mungu daramtalj awna gej yu bhawde. luiwarchid n ene tsagdaa naraaraa hamgaaluulah gej ingej dongodoj bgashd. vndserheg nuhduur aluulah heregtei ...
  • 6666 2016-10-25 12:59:35
    Iiim bulgem bh ni zuv amjilt zaluusaaa
  • emgenelt mgl 2016-10-25 11:18:26
    ene zaluusyg xuulia guuli bolgoson tur tarij urguulsan vndsee xamgaalaxyn tuld xvleen zuvshuuruxuus argagvi bish vv
  • мөхөж байгаа монгол 2016-10-25 07:53:14
    Энэ юу ч биш монгол удахгүй харийханд худалдагдана тэр үед бид бүгд амаа бариадч хоцорсон байна.Яаяа гэхэв монголыг хараасан байгаа юм чинь.
  • zochin 2016-10-25 06:48:39
    zov iim bulgem bga ni zov. Iim bulgem bga gedgee sanuulj baix xeregtei. Xujaa, veatnamiin gar xol bologsdooroo damjiulj(tsaana ni xujaa,veatnam, koreachuud) dar...
  • Ядаж байхад яр гэгч !!!! 2016-10-25 05:24:52
    Эд нар бол ердийн л нэг гудамжны хулгайч нар шүү дээ! Гадныхан байхгүй бол монголчуудаа дээрэмдэх амьтас! Цагдаа эднийг хайр найргүй устгах хэрэгтэй!!!
  • zochin 2016-10-25 05:14:23
    Togs yum haana bga yum medeej saini hajuugaar saar yum mer ser baidag l bailgui dee! Uls tor, huuli tcagdaa, hevlel medeelelin heregsel chini hurtel togs bna u?...
  • Gadaadiin gar holnuulee sain bod 2016-10-25 05:10:52
    Ed nar yah vee ta nariin tatvariin mongiig idej uuj bga bish heden hujaa naraas yum avaa biz harin jinhen ard tumniig moljigch ni saaral ordond bna uhernuud min...
  • ЭДНИЙ ХАЖУУД ДЭЭЛ ӨМССӨН ЧАВГАНЦ ҮНДЭСЭР 2016-10-25 03:48:48
    Эднийг хэн үндэсэрхэг гэх юм. Ялагдаад хүйс тэмтрэгдсэн фашист хувцас өмсөхөөрөө үндэсэрхэг үзэлтэн болчих юмуу. Бүгдийг нь Монголоос хөө.
    • Зочин 2016-10-25 03:49:32
      Дээл өмссөн чавганц үнэсэрхэг үзэлтэн байлгүй
  • Зочин 2016-10-25 03:24:37
    Монголоо өмөөрдөг гэдэг нь халхавч шүүдээ, эд нар цагаа тулахаар Монголын төлөө байлд гэвэл яаж бултаж байх болдоо
  • ШУДАРГА ИРГЭН 2016-10-25 03:14:53
    ОРХОН ГОЛЫГ СҮЙТГЭЖ БАЙГАА УУРХАЙНУУДЫН НОВШНУУДЫГ ОЧООД ДАРАМТЛААД ДУУСГААД ӨГӨӨСЭЙ ЭД НАР!!!
  • иргэн 2016-10-25 03:10:07
    Төр гэж байгаа юм бол хазаарлаж авах хэрэгтэй шдээ давархаас нь өмнө
  • Zochin 2016-10-25 02:58:32
    Medrel medrel yum ih bolhiimaa. Zugeer gadaa utsaar yariad yawjaahad chi Mongoloor yarisagnui geed tsohiod awhiin bnlee.
  • miugii 2016-10-25 02:40:06
    Ene bol baih l zuil shde dawarsan harin tenulchde yaj ch chadahgui bj bie biende derelhu mongolchud.
  • zochin 2016-10-25 02:28:14
    AJILGVI MURTUU HVN DARAMTLAAD SAIKHAN amIDRANA GEED OILGOchihjee naad hed chin DARUULGA heregtei
    103.26.194.126
    Мэдэгдсэн Хариулах
  • Zo  2016-10-25 02:19:51
    Tiim undeserheg yum Bol mongol deelee omsood yadaj yavj boldoggui yumuu? Hurler-g duuraij tenegtej bdag. Hitlar bol ene nubduudiig hamgiin turuun buudaj Aliishd...
  • zochin 2016-10-25 01:57:32
    yer bol gadaad ornii irged xet ixseed ex orond orshin amdraad ezegnechixwel bid yer yax bolj bn undserxeg baix n zow shde.
  • ?! 2016-10-25 01:51:45
    Zarimiig n harahaar yamar undesten bilee gej gaihahad hurdeg shuu. Germandaa ch tiim taiznii huvtsastai humuus hovor. Shiliin sain ers iim baigaagui baihoo
  • Зочин 2016-10-25 01:28:15
    ТВ9-ийн хэлгүй Ганбаяр телевизээр гарахдаа ичдэггүй юм байхдаа үгээ хэлж чадахгүй давхцуулаад бүтэж үхэх гээд тэгээд бас өөрийнхөөрөө зүтгэхийг нь яана
    • Аанхаа 2016-10-26 07:51:41
      Энхбаярыг л магтаж чаддаг байхад л хаваасаг ш дээ. ТВ9-д ажилд ороход.
  • Зочин 2016-10-25 01:28:03
    Эх орноо худалдаж байгаа нөхдийн эсрэг авч байгаа арга байх.эх орон ч залуустаа амжилт хүсье.сайн үйлс дэлгэрэх болтугай
  • Зочин 2016-10-25 01:16:23
    Гээндээ ч бий , гоондоо ч бий, хариуцлагагүй уул уурхайд ч иймэрхүү нөхдүүд олон бий, дарамтлагчид, шантаажчид дарга нарын дунд, сэтгүүлчдийн дунд хаа сайгүй ба...
  • ЗОЧИН 2016-10-25 01:06:33
    ҮНДЭСНИЙ ҮЗЭЛ БАЙЖ ЭХ ОРОН ТУСГААР ТОГТОНО. БҮГД ГАДНЫХНЫ ГАР ХӨЛ БОЛЧИХВОЛ ЭНЭ ЭХ ОРОН ЧИНЬ ЯАХ ВЭ
  • бич бйг 2016-10-25 01:02:56
    гадны гар хөл болсон иймэрхүү сайтууд гүтгэлэг бичиж л байг. залуусаа та нарыг үнэхээр дэмжиж байна шүү.
  • Зочин 2016-10-25 00:53:57
    Газар нутаг, монгол хүнийг үнэгүй болгож буй ийм төр засагтай үед гадныхны өөдөөс энэ хэдэн залуус зогсож байгаад баяртай байна. Тэмцээрэй
  • ИРГЭН 2016-10-25 00:52:28
    ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУД АЖЛАА ХИЙЖ ЧАДАХГҮЙ БОЛОХООР ТЭР ОРОН ЗАЙГ ЭЗЛЭХ ГЭСЭН ОРОЛДЛОГО БАЙХ
  • Зочин 2016-10-25 00:51:39
    Монгол хохирогч тэгээд байна уу
  • demjine 2016-10-25 00:21:57
    ali ch ulsad baidag zuils, gehdee tsagdaagiin hyanaltad baij huuli bus zuil hiilgui temtsehed tsagdaa nar ch tusaldag baih yostoi.
  • зочин  2016-10-25 00:15:59
    үндэсний үзэл байж эх орон тогтоно , монголд гадныхан цагдаа хуулийн хамгаалалтан доор дээрэм хийж байхад тэдний эсрэг тэмцэх залуус байгаад дэмжиж бна