Ширэн бээлийтнүүд Алматагийн дэвжээнд эхний ялалтаа авлаа
Монголын Боксын үндэсний шигшээ багийн тамирчид Казахстан улсын нийслэл Алмата хотноо энэ сарын 8-13 ний өдрүүдэд зохиогдож буй "Казахстан улсын ерөнхийлөгчийн цом" Олон улсын "А" зэрэглэлийн тэмцээнд өрсөлдөж байна.

Тэмцээнд ОХУ,Куба,Украйна,Казах зэрэг энэ цагийн боксын өнгийг дэлхийд тодорхойлж байгаа улсуудаас гадна 10 гаран орны тамирчид өрсөлдөж байна.Олимп,Дэлхийн аварга болон медальт тамирчид 18 оролцож байгаа нь тус тэмцээний чанарыг илтгэн харуулж байна.Манай багийн бүрэлдхүүн, МУГТ, МУХБ Э.Бадар-Ууганаар ахлуулж, МУГД, МУАБ Д.Банди багшаар зөвлүүлж,Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч ОУХМ Д.Батсүрэн, Шигшээ багийн дасгалжуулагч Б.Эрдэнэбаяр нараар уяа сойлгоо тохируулуулсан шигшээ багийн тамирчид оролцож байна.

 ОУХМ. Г.Ган-Эрдэнэ /49 кг/ СМ. А.Нурлан /52 кг/ МУГТ. Н.Төгсцогт /56 кг/.ОУХМ. Д.Отгондалай /60 кг/.ОУХМ. Б.Чинзориг /64 кг/.ОУХМ. Б.Түвшинбат /69 кг/.ОУХМ. Ж.Отгонжаргал /75 кг/.ОУХМ.С.Эрдэнэбаяр /81 кг/.СМ.Т.Ерболат /91 кг/ нар эх орноо төлөөлөн өрсөлдөж байна.
Өнөөдрийн байдлаар МУГТ. Н.Төгсцогт Тажикстаны Авзалшоевийг оноогоор, ОУХМ.Д.Отгондалай Казахын Сапиулинг оноогоор,ОУХМ.Б.Чинзориг Филиппиний Галванг оноогоор,ОУХМ.Ж.Отгонжаргал Киргизийн Канявекулуг оноогоор тус тус яллаа. Маргааш бусад тамирчид тулалдана.
 
Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.