“Нийгэмд 200 мянга гаруй ажил, хөдөлмөр эрхлэх сонирхолгүй залуучууд байна” гэв
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо “Залуучуудын хөгжлийг дэмжих нь” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд болон НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара нар оролцлоо.

Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, “Нийгэмд хоёр зуун мянга гаруй ажил, хөдөлмөр эрхлэх сонирхолгүй залуучууд байна гэсэн статистик судалгаа гарсан. Эдгээр залуусыг ажил, орлоготой болгох, нийгэмд гүйцэтгэх үүргийг нь нэмэгдүүлэх нь чухал” гэж онцоллоо. Тиймээс дээрх зорилтыг хэрэгжүүлэхийн тулд УИХ, Засгийн газар эрчимтэй ажиллаж байгааг тодотгосон.

НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахарагийн хэлснээр, Монгол Улсын Их Хурал, Засгийн газарт залуу хүн амдаа хөрөнгө оруулах түүхэн боломж бий болсныг онцлоод, энэ чиглэлийн ажлыг хэрэгжүүлэхэд ихээхэн мөнгө, хүчин чармайлт хэрэгтэйг тэмдэглэн хэллээ.
 
УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр хэлсэн үгэндээ, “Нийгмийн хамгийн идэвхтэй хэсэг нь залуучууд байх ёстой. Гэвч залхуурал гэдэг том өвчин залуусыг нөмрөөд байна. Заавал их, дээд сургуульд суралцах албагүй, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдэд суралцаж, ажлын байранд зуучлагдах боломж бий” гэдгийг санууллаа.

Хэлэлцүүлэгт холбогдох яам,агентлаг, төрийн бус байгууллага, залуучуудын төлөөлөл оролцож санал бодлоо илэрхийлэв.
 
П.АНИР
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2016-10-27 06:43:22
    Аргагүй ш тээ цалин гэж олигтой юм авах биш дээрээс нь нээх олон дарамт шахалт
    202.9.42.178
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin  2016-10-27 01:59:06
    Mongol uls saixan oron zaluuchuudad bolomj bololtsoo duuren bna. Ajil xuniig goloxoos xun ajiliig goloxgui gej yagaad zaluu nasandaa jil xixigui bn da.
    49.0.161.12
    Мэдэгдсэн Хариулах
  • тэнэгт 2016-10-26 07:56:09
    тэтгэврийн насыг уртасгаад байвал ажил хийх залуучууд буурна
    202.179.18.61
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-10-26 06:45:18
    Монголд 5 их дээд сургууль байсан ч ихдэнэ, МСҮТ-ийн сурагчдад өгдөг тэтгэмжийг үгүй хийчихээд одоо Номтойбаяр гуай юу яриад байгаа мал вэ
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
  • 999 2016-10-26 06:15:01
    Ямар сонин хурал вэ? 200,000 ажил хөдөлмөр эрхлэх сонирхолгүй хүн гэхээр тийм тооны амьдрах сонирхолгүй хүмүүс байна гэсэн үг. Хэн ийм судалгаа гаргадаг байна а...
    103.26.192.157
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2016-10-26 05:16:09
    150 их сургуултай байж ердөө арван хэдхэн МСҮТ-тэй шал завхарсан юм хийж залуучуудыг алж хаяж байна даа Тэр Учралын сургуулийг хаа .Ямар ч чанар байхгүй .
    202.5.194.26
    Мэдэгдсэн Хариулах
  • багш  2016-10-26 05:12:08
    Өнгөрсөн 20 жилд улс төрчид боловсрлыг дампуураалсаны үр дүн гарч байна. 3 сая хүн амтай Монголд 200 шахам их сургууль байгуулж залуусын толгойг эргүүлсэн
    103.26.194.109
    Мэдэгдсэн Хариулах