“Мөнх тэнгэрийн бичиг” уран бичлэгийн үзэсгэлэн нээлтээ хийнэ

Их эзэн Чингис хаан мэндэлсэн Монгол бахархлын өдөрт зориулан, Ерөнхийлөгчийн санаачилгаар уламжлал болгон зохиож буй "Мөнх тэнгэрийн бичиг-2016" уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнгийн нээлт энэ сарын 28-ны 12:00 цагт Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд болно.

2011 оноос уламжлал болгон зохиож буй тус үзэсгэлэн өнөө жил олон улсын үзэсгэлэн болон өргөжиж, 5 улсын 40 гаруй уран бүтээлч, төлөөлөгч оролцож байгаа аж. Үзэсгэлэн аравдугаар сарын 28-ны өдрөөс 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл үнэ төлбөргүйгээр гарна.

Үзэсгэлэнгийн хүрээнд ЕБС-ийн багш нарын бүтээлийн үзэсгэлэнг Хүүхдийн урлан бүтээх төвд энэ сарын 27-ны өдрөөс эхлэн, Монгол бахархлын өдөрт зориулсан үзэсгэлэнг Цонжин болдогт байрлах Чингис хааны морьт хөшөө цогцолборт аравдугаар сарын 30-ны өдрөөс эхлэн тус тус 10 хоног зохион байгуулна.

Б.Орхон
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.