Бялдуучид нь ШИЛ, амиа хичээгсэд нь ХИЛ, лидерүүд нь ФРАКЦИ давсан АН

Ардчилсан намын нэр хүндийн уналт зарим талаар хэн нь хэн байсныг нийгэмд ил тод болгож өгч байх шиг байна. УИХ-ын сонгуульд ялагдал хүлээж, олон арван гишүүд нь намын харьяалал нэриин дор ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж эхэлсэн тэр өдруүдэд амин хувиа хичээгсэд нь ном сурах, биеэ эмчлүүлэх нэрийдлээр харийн нутаг руу зорьцгоосон нь нууц биш. Зарим нь өглөө виз мэдүүлээд үүр шөнийн заагаар хилийн дээс алхсан нь ч бий. Дөрөвхөн жилийн өмнө тэд Ардчилсан намын цэнхэр тугийн намираан дор мандан бадарч, төрийн өндөр дээд албан тушаалд заларч байсан санагдана.
 
Харин эдүгээ сүүлээ хавчуулсан чоно шиг шил даван одоцгоосон. Гэхдээ нам хүнээр, гишүүнээр дутдаггүй аж. Чамтай чамгүй үүр цайна гэдэг шиг. Орон нутгийн ИТХ-ын ээлжит сонгуульд халзан нөхөр намаа аваад орсон. Үнэндээ түүнээс өөр хүн ч байгаагүй. Бууриа сахиж үлдсэн хэд нь нуруугаа авахуулсан морьд шиг зуларч гүйлдээд л. Харин тэр чадсан. Үнэмлэхүй эрх мэдэл бүхий намтай тулж, нийслэлийн гурван дүүрэг, 150 гаруй суманд ялалт байгуулсан нь том амжилт, өнөөгийн нөхцөл байдалд. Түүний халаасанд эрх мэдэл, тараах мөнгөний аль аль нь байгаагүй. Албан тушаал нь хүртэл Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Эрдэнэбат өмнө нь ч ялагдал хүлээж, гудамжаар нэг тарсан гишүүд бүхий намын генсекээр дөрвөн жил ажиллахдаа намын ерөнхий нарийн бичгийн дарга хүн ямар байдлаар ажиллах ёстойг харуулж, стандарт хэм хэмжээг нь тогтоож чадсан төдийгүй 2012 оны УИХ-ын ээлжит сонгуульд Ардчилсан нам үнэмлэхүй ялалт байгуулж байлаа.
 
Харин эдүгээ АН нам биш болж байх шиг байна. Сонгуульд ялагдсаныха дараахан шинэчлэгдэх тухай яриад таг болов. Цаг хугацаа өнгөрөх тусам хойргошиж, хэдхэн хүний асуудал болж байх шиг байна. Бидэнд чадахгүй бол нэрийг нь өөрчлөөд ч болов хуулах хичээл бэлхэнээ хажууд буй. МАН 2012 оны сонгуулийн дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг хоёрдугаарт тавьж байгаад л намын дарга, Ерөнхий нарийн бичгийн даргаа сольж байлаа. Орон нутгийн сонгуулийн дүн муугаар эргэхэд ч ялгаагүй хэдэн өдөр хуралдаж, наана цаанаа гарч байгаад л дарга нараа сольсон. Ардчилагчдад харин ийм зүрх зориг алга. Байсхийгээд л ҮЗХ-ны хуралдааны тов зарлагддаг ч тэр нь хуралдаж байсангүй. Тэгээд ч Ардчилсан намд “Шонхор”, “МҮДН”, “Нэг Ардчилал”, “Алтангадас” зэрэг олон фракци бий. Өнгөрсөн дөрвөн жилд “Шонхор”-ынхон даам гарч, албан тушаалын томилгоонуудын өнгөтэй өөдтэйг нь хамж байсан ч УИХ-ын сонгуульд намаа тавьж туусан.
 
Тиймээс МҮДН тэрүүхэн хүрээндээ тэднийг буулгаж аваад байгаа. Гэвч З.Энхболдыг барж идэж чадахгуй байгаа нь үнэн. Орон нутгийн сонгууль өндөрлөмөгц мань эр Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллая хэмээгээд үүнийхээ шан болгож, МҮДН цаашлаад Д.Эрдэнэбатыг намын даргад өрсөлдөхөд нь хүч хавсаръя гэх тохироог хийсэн ч байж мэднэ. Гэхдээ тэр байр суурьгүй нэгэн эцсийн мөчид хаашаа ч хувирч магадгүй нөхөр.
 

Ардчилсан нам үлдэж буй хугацаанд маш болгоомжтой хөдлөх ёстой. Тэгж чадахгүй урьдын адил дотроо “алалцаад” байх аваас энэ нам улс төрийн тавцангаас МАХН-ын нэгэн адил сураггүй болтлоо арчигдахад хүрнэ

 
Нөгөөтэйгүүр, “Шонхор”- ынхон С.Эрдэнээ хэрхэн аргалах тодорхойгүй. “Би намын дарга болно оо” гээд зүтгэчихвэл буулгаж авахад хэцүү дээ хэцүү. Тэдний нөгөө талд “Нэг Ардчилал” буюу Л.Гантөмөр, Х.Тэмүүжин нарын залуус “Бид намын удирдлагаа гартаа авч, намаа шинэчилнэ” хэмээн ил цагаан байр сууриа илэрхийлэх болсон. Тэднийг Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл хоёр дасгалжуулж байгаа гэх яриа бий. Хэн хэнд нь тэднийг өдөөх сонирхол буй. Э.Бат-Үүлд 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх сонирхол байгаа бол тэр үед Ерөнхийлөгчийн сэнтийгээ тавьж өгөх Ц.Элбэгдоржид дахин намын дарга болох мөрөөдөл буй. “МҮДН” болон “Нэг Ардчилал”- ынхан ийнхүү хоорондоо нааш цааш болж байх зуур Ардчилсан намд нэгэн цаг үед хүчтэй явсан “Алтангадас”-ынхан ч зүгээр суухгүй биз. Аягүй бол Я.Санжмятавыгаа зүтгүүлж мэднэ. Тус фракцийн лидерүүд болох Л.Болд, С.Баярцогт. Р.Гончигдорж нар МоАХ руу “урваж”, С-Баярцогт нь АНУ-д докторын зэрэг xaмгаалax нэрээр мөрөө хөөж одсон. Иймээс Ардчилсан нам үлдэж буй хугацаанд маш болгоомжтой хөдлөх ёстой. Тэгж чадахгүй урьдын адил дотроо “алалцаад” байх аваас энэ нам улс төрийн тавцангаас МАХН-ын нэгэн адил сураггүй болтлоо арчигдахад хүрнэ. АН-ын их хурал болоход тун бага хугацаа үлдээд байгааг сануулахад илүүдэхгүй биз.

Монголын мэдээ
Ч.Чулуун

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bat 2016-12-16 08:33:34
    an. d urd zugin garaltai bas elegtei uls olon bga.jn bayartsogt gm. elbegee ch adil. adgin nowsh .
    202.179.31.41
    Мэдэгдсэн Хариулах
  • mash 2016-10-29 05:11:41
    Ardchilsan namaar hen dutahaw de.
    202.9.42.140
    Мэдэгдсэн Хариулах
  • Ард 2016-10-28 10:43:07
    АН-ын Их хуралд суугаа нохдууд,одоо хуцаад байх юм,луйвар хулгай бузар булайгын тухайн үед нь хэлж байхгүй яаасан юм бэ..? Тэнэг лалрууд..
    202.21.106.145
    Мэдэгдсэн Хариулах
  • bold 2016-10-28 07:21:45
    Hvseleeree bish munguuruu negdsen nam oiriin 10 jildee eldeviig muruuduud yuhev! Idsen ni munguu gamtaihan ideed hvlee dee gej...
    45.117.32.3
    Мэдэгдсэн Хариулах
  • новш  2016-10-28 07:04:55
    Орон нутгийн сонгуульд ялагдсан АН ын жирийн гишүүд намаасаа уучлал гуйгаад хоолойгоо зангируулж байхад ялагдалд хүргэсэн фракцыхан хаана байнаа новш. Фракц тар...
    202.179.31.77
    Мэдэгдсэн Хариулах
  • Ард түмний хүсэл. 2016-10-28 04:30:51
    .200 олгархи шоронд морилно. 100 хулгай ч хил давж зутгана. АН +МАН тарж Монголын гарзны хаалга хаагдана.
    202.9.42.13
    Мэдэгдсэн Хариулах
  • bb 2016-10-28 03:00:55
    nuguu muu Bayartsogt chin amerik garaad zugtchihsan bn shde tegnee ter
    103.229.123.108
    Мэдэгдсэн Хариулах
  • marka 2016-10-28 02:00:12
    Naad sagsuu Batzandangaa namaasaa huu. MAH-tai uzel bodol niilehgui bolson bn
    139.5.218.137
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-10-27 10:47:29
    erdenetiig mineoasiig luivardsan Erdenebat namiin darga bolbol AN suirne.Sanjmyatav Batzandan 2iin negiigdargaaraa tavibal 2020 ond yalna.
    91.144.82.233
    Мэдэгдсэн Хариулах
  • Selenge 2016-10-27 10:46:48
    An sain nam muu helj bolohgui hamgiin gol muu ulsuudad salah heregtei ardiin nam 2020 ond bas l iim baidald orno shu bodoltoi l baigarai ene 4jil ih ym uzne
    27.123.214.89
    Мэдэгдсэн Хариулах
  • bat 2016-10-27 08:00:09
    Edgeer nowchnyydiin syyj baigaag xar daa.ytsaar togloson, ene 1 yum arxi yychixaad gertee syyj bgaa yumuu xyrald syyj bgaagaa martaj BAASNYYD
    79.226.78.231
    Мэдэгдсэн Хариулах
  • WDS 2016-10-27 06:33:42
    ARDCHILALIIG USTGSAN GONCHIGDOTJ BOLON TUUNI ALTANGDAS GEDG LUUVIRIIN PRAGCH SHUU
    202.9.40.19
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2016-10-27 06:01:29
    АН ингэж ард түмэнд мэдрүүл энэ зөв.Ард түмний төлөө яваад байх тусам эсрэг санал өгөөд байгаа ард түмэн гээд байгаа хүмүүс элгээрээ мөлхөөд дараа нь АН-г гуй
    112.72.11.109
    Мэдэгдсэн Хариулах
  • э%з 2016-10-27 05:47:35
    энэ АН байхгүй болбол сайн л биз, ямар гарзтай юм биш
    103.229.120.191
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-10-27 05:21:27
    Targan targan shar yumnuu
    223.131.99.230
    Мэдэгдсэн Хариулах
  • Гэмт хэрэгтнүүдийг 2016-10-27 03:55:05
    Эрүүгийн том жижиг хэрэгтнүүдийг намдаа оруулж шоронгоос хамгаалсаар ирсний гай одоо гарч бн. Налайхын нүүрсийг Цагаан шонхорын Энхтайван авчихлаа гэнэ.
    183.81.171.134
    Мэдэгдсэн Хариулах
  • ghhhhhhhhhhh 2016-10-27 00:55:34
    АН дотроо байнга хагаралдаж хэрэлдэ ул долоогч цунх баригч шивэгчид бүгдээрээ дарга нарт долигнож дарга гэдэг харгис нөхөд нь эхнэр дүү нараа аараа намын
    59.153.87.3
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-10-27 00:18:40
    Ан устсан ч Монголд нэг их гарз учрахгүй байх оо
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
    • bas nemj heliye 2016-10-29 05:43:38
      Tsalin nemegdehgui harin dollar 3000 hurhed garz mongold bish harin chamd hundeer tusna. Oilgoj bn uu mal min. Chadvargui humuuseer udirduulna gej ene
      103.26.195.36
      Мэдэгдсэн Хариулах
    • irgen 2016-10-29 05:39:25
      Huuchin tsag irjee. AH ustlaa. Mongol baidgaaraa l bn. Harin darga nariin uruug olon tsag huleej suudag uyeruugee orj. Chinii karmanaas ih mungun garz uchrna
      103.26.195.36
      Мэдэгдсэн Хариулах
    • зочин 2016-10-27 06:03:38
      Монголд гарз гарахгүй ч чамд маш их гарз гарна тэр үед чи мөхөнө
      112.72.11.109
      Мэдэгдсэн Хариулах