"Буян-Ухаа-1" хорооллын сугалаанаас үлдсэн байрыг Засгийн газрын шийдвэрээр борлуулна
"Буян-Ухаа-1" хорооллоос байр захиалах иргэдийг тодруулах сугалаа өнгөрсөн амралтын өдрүүдэд явагдлаа. Зорилтот бүлгүүдээс эхний өдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өндөр настан, залуу гэр бүлүүд нийлсэн нийт 594 иргэн байр авах эрхээ бямба гаригт баталгаажуулсан.

Харин ням гаригт 946 төрийн албан хаагч "Буян-Ухаа-1" хороололд байр авах эрхтэй болсон юм. Ингэснээр нийт 1540 иргэн тус хорооллоос байр авах эрхтэй болжээ. Энэ нь “Буянт-Ухаа” хорооллын 1764 айл орох ёстойгоос 224 айлын байр үлдсэн гэсэн үг.

Тэгвэл эдгээр 33.47, 39.47, 42.32 метр квадрат хэмжээтэй 224 байрыг Засгийн газрын шийдвэрээр худалдах юм байна.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ouyntsetseg 2014-05-14 03:10:09
    Bi sugalaand oroh eregtei bolson sugalaand hooson ygyig yaj medehgvi be
    182.160.6.190
    Мэдэгдсэн Хариулах