Сэлэнгэ аймгийн Хушаат сум улаан буудайн ургацаар тэргүүлжээ

Сэлэнгэ аймгийн Хушаат сум түүхэндээ анх удаа хамгийн өндөр хэмжээний улаан буудайн ургацыг энэ намар хураан авчээ.Энэ талаар тус сумын сумын хөдөө аж ахуйн тасгийн дарга Т.Баасандорж хэлэхдээ “Сэлэнгэ аймгийн Хушаат сум анх 1987 онд “Энх талын САА” сум нэртэйгээр анх байгуулагдаж байсан бөгөөд 1988 онд 23513 тонн үр тариа хураан авч арвин ургацын баяраа нийтээрээ тэмдэглэж байсан бол бол өнөө жил  цаг агаарын хүнд хэцүү нөхцөлд хураалт хийсэн ч гэсэн тус  рекордыг 11000 гаруй тонноор давуулан биелүүлж ургацаа бүрэн хурааж ирэх  зун болох  сумынхаа 30 жилийн ойдоо бэлэг барьсандаа Хушаат сумын нийт ард иргэд тариаланчид баяртай байна” гэлээ. 

Хушаат сумын тухайд энэ жил 14568 га талбайд үр тариа, 275 га талбайд төмс,161 га-д хүнсний ногоо тариалсан бөгөөд  үр тариа 34962 тонн буюу 1 га-гаас 24.7 центнр,төмс 4442 тонн,1860 тонн хүнсний ногоо,борлуулах зорилгоор 3200 тонн хадлан, малын тэжээл 3000 тонныг тус тус хураан авчээ.

Сумын хэмжээнд улаан буудайн тариалалтад  22 аж аухй нэгж байгууллага гурван иргэн, төмс хүнсний ногооны тариалалтад 10 аж ахуй нэгж байгууллага 90 иргэн ажиллаж 16 иргэн борлуулах зорилгоор хадлан бэлтгэх гэрээг сумын удирдлагуудтай хийж, хадлан бэлтгэсэн бөгөөд 291 малчин өрх  76000 малын өвөлжилтөд зориулж 3000 тонн малын тэжээл бэлтгэжээ. 

Б.Сансар
olloo.mn

 

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Б.Оюунчимэг 2016-11-02 12:32:15
    Миний өссөн нутаг Ар тойлбо гээд үржил шимтэй газар анх намайг жижигхэн байхад атар газар эзэмших хөдөлгөөн ид өрнөж байхыг санадаг юм. Тэр анхны ургац хураах ...