Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд түрээсийн орон сууцны эрхийн бичиг гардуулав
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд 14 хоног тутамд иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудал, санал хүсэлтийг нь сонсдог билээ. Тэгвэл 14 хоногийн өмнө уулзсан хөгжлийн бэрхшээлтэй иргэд орон байрны асуудлыг нь шийдвэрлэж өгөхийг хотын даргаас хүссэн юм. Тухайн иргэдийн амьдралыг  Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас судалж үзээд гэр бүлийнх нь 2-оос дээш иргэн хөгжлийн бэрхшээлтэй, амьдарлын нөхцөл нь туйлын хүнд байгаа З.Мандах, Л.Оюунтуул, Б.Мөнхбаясгалан нарт Ахмадын хотхонд байрлах түрээсийн орон сууцанд амьдрах эрхийн бичиг гардуулжээ. Тэрбээр түрээсийн орон сууцанд оруулж байгаа эдгээр иргэдийн хувьд орон байрны асуудлыг нь нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай байсныг онцлон хэлсэн юм.



Дүн өвлийн хүйтнээс урьтаж, дулаан тохилог орон сууцанд орох болсондоо баяртай байгаагаа иргэд хэлж байлаа. Чингэлтэй дүүргийн 18-р хорооны иргэн Б.Мөнхбаясгалан “Би хөгжлийн бэрхшээлтэй 2 ихэр охинтой. Нэг охин маань хүнтэй суусан. Хүргэн маань бас тулгуур эрхтэний бэрхшээлтэй. Ингээд манай гэрт хөгжлийн бэрхшээлтэй 3 хүн байдаг. Хувь хүний орон сууц түрээслэе гэхэд төлбөр нь өндрөөс гадна хөгжлийн бэрхшээлтэй олон хүүхэдтэй учраас хэцүү байсан. Харин Нийслэлийн засаг дарга орон байрны минь асуудлыг шийдвэрлэж, түрээсийн орон сууцанд хамруулж өгсөнд маш их баярлаж байна” гэлээ.

ХУД-ийн 2-р хорооны иргэн Л.Оюунтуул “Би төрөлхийн харааны бэрхшээлтэй. Хүү, охин 2 маань бас харааны бэрхшээлтэй. Одоо гэр хороололд айлын хашаа байшин түрээсэлж амьдардаг. Хүнд нөхцөлд амьдарч байгаа бидэнд тусалж, дулаан, тохилог орон сууцанд орох боломж олгосонд баяртай байна” гэсэн юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2016-11-02 04:46:59
    хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ авдаг мөнгөнд нь тохируулж зээл төлүүлээд байр сууцтай болговол зүгээр юмаа
  • Hiisleliin orshin suugch.  2016-11-01 08:06:53
    Mash zuw zuil hiijee. Bayarlalaa hotyn dargad