Монголын балет Кубын тайзнаа

БНКУ-ын алдарт бүжигчин, Кубын балетын сургуулийг үндэслэгч Алисиа Алонсогийн нэрэмжит “Гаванын олон улсын балетын фестиваль XXV” аравдугаар сарын 28-ны өдөр “Гаванын Их театр”-т нээлтээ хийлээ.  50 дахь жилтэйгээ золгож буй хоёр жил тутамд зохион байгуулагддаг тус фестивальд Аргентин, Бельги, Бразил, Канад, Колумби, Өмнөд Солонгос, Куба, Франц, Монгол, Мексик, Их Британ, Испани, АНУ, ОХУ зэрэг 17 орны мэргэжлийн шилдэг бүжигчид оролцож байна.

Тус фестивальд оролцож буй Монгол Улсын соёлын элч Д.Алтанхуяг аравдугаар сарын 30-ны өдөр “Гаванын их театр”-т, энэ сарын 1-ний өдөр “Кубын үндэсний их театр”-т тус тус Кубын Үндэсний балетын эмэгтэй гоцлол бүжигчинтэй хамтран тоглолоо.

МУГЖ, Монгол Улсын соёлын элч Д.Алтанхуяг Кубын үндэсний балетын сургууль, Акоста балетын сургуультай тус тус танилцаж, Монгол, Кубын балетын цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцох бөгөөд Кубын домогт балетчин Алиса Алонсотой ажил хэрэгч уулзалт хийх юм.


Б.Орхон
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин  2016-11-01 08:39:12
    Манай Монголчууд мундаг юмаа Харин дээдэс маань ард түмнээ зөв залчихвал........ сайхан амьдрал удахгүй шүү
    202.170.71.39
    Мэдэгдсэн Хариулах
    • Mongolchuud 2017-06-17 15:07:33
      Mongoliin ard tumen ug av''yastai uls oron n bayan l daa ug. Daan ch ene uls turchid l alaad baih yum.
      220.191.168.22
      Мэдэгдсэн Хариулах