Хүй долоон худаг орох зөвшөөрөл 20000-40000 төгрөгт хүрчээ
Жил бүрийн баяр наадмын өмнө Төв цэнгэлдэх хүрээлэнд наадмын нээлт үзэх тасалбар болон Хүй долоон худагт очиж морь үзэх зөвшөөрлийн хүрэлцээ муу байдаг нь иргэдийг бухимдуулдаг. Дарга даамлууд нь гэр бүл найз нөхдөөрөө ихэнх суудалд нь суух урилга авч үлдсэн суудлуудад суух тасалбар нь шагчдын гарт орж, үнэ нь  тэнгэрт хаддаг. Энэ байдал жил бүр давтагддаг ч үүнийг зохицуулж чадах албан тушаалтан алга. Хүй долоон худагт очих автомашины зөвшөөрөл ч мөн адил шагчдын гараар дамжиж иргэдэд хүрдэг. Энэ жилийн хувьд хуладаанд гараагүй байхдаа дууссан уг зөвшөөрөл шагчдын гарт орж одоогоор 20000-40000 төгрөгийн хооронд зарагдаж байна. Ард иргэдийн амьдрал улам доройтох болсон энэ үед  жилд ганц тохиох улсын баяр наадмаараа Төв цэнгэлдэхдээ орж, Хүй долоон худатгаа очиж морь үзэх нь жирийн иргэдийн хувьд мөрөөдөл болох нь байна.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2014-07-11 00:09:04
    Энэ арай дэндүү байна лээ. Би наадам үзэх гээгүй зүгээр л хүнд юм өгөөд л буцах гэсэн чинь ёоох тэр хавийг хэд тойров. Зөвшөөрөл байвал аваад орчихое гэсэн чинь цагдаа нар нь зөвшөөрөл барьчихсан 50 000 гэж байгам да. Өчигдөр өглөө 8цагийн үед. Сүүлдээ на
    103.26.193.25
    Мэдэгдсэн Хариулах