Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс зөвлөмж гаргалаа

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл/ҮАБЗ/ Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрийн төслийн тухай Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн илтгэлийг хэлэлцээд зөвлөмж гаргасан байна.

Уг зөвлөмжид:

Нэг. Монгол Улсын Засгийн газарт:

  1. Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрийн төслийг хэрэгжүүлэх байгууллага, албан тушаалтан, хугацаа болон санхүүгийн эх үүсвэрийг тодорхой болгон дахин боловсруулж Монгол Улсын Их Хуралд оруулж хэлэлцүүлэх,
  2. Хувийн хэвшлийг дэмжих, бизнесийн болон гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах бодлого хэрэгжүүлэх,
  3. Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах арга хэмжээг авахдаа ҮАБ-ын үзэл баримтлалд нийцүүлэх,

Хоёр. ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргад:

Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрийн талаар гаргасан ҮАБЗ-ийн зөвлөмжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах талаар тусгажээ.

president.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.