Ч.Хүрэлбаатар: “Насны хишиг” олгоход 21 тэрбум төгрөг зарцуулна
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан хуралдаж байна. Хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцэнэ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч байна.

 УИХ-ын гишүүн Л.Болд: 2017 оны төсөв батлагдаад хэр хугацаанд хүчинтэй юм бэ? Олон Улсын Валютын Сангийнхантай хэлэлцээр хийж байгаа юм байна. Энэ хэлэлцээрийн явцыг сонссон уу. БНХАУ-аас зээл авах тухай ярьж байгаа. Энэ зээлийн нөхцөл, барьцаа, баталгаа төсөвт яаж нөлөөлөх вэ?

Төсвийн байнгын хорооны дарга Ч. Хүрэлбаатар: ОУВС-ийн баг Монголд ирчхээд ажиллаж байгаа. Төсвийн байнгын хорооноос гарч ажилласан  ажлын хэсэг эдийн засгийн яаж сайжруулах вэ, төсвийн алдагдлыг яаж буулгах вэ, ханшийг яаж тогтворжуулах вэ, зээлийн хүүг хэрхэн буулгах вэ гэх мэт байр суурийг барьж ажиллаж байна. Бидний барьж байгаа суурь бол ОУВС-ийн байр суурьтай яг адилхан. 2017 төсвийн төсвийн ажлын хэсгийн анх гаргасан саналаар дэмжээд явчих юм бол эдийн засгийг эрүүлжүүлэх, алдаа завхралыг засах арга хэмжээнүүдэд их хувь нэмэр оруулна гэж төсвийн хэлэлцүүлгийг хийж байгаа.

-Төсөв батлах хуулийн хугацаатай. Цаг алдмааргүй байна.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг: “Ахмад настны хишиг” олгох хуулийн төслөөр 70 дээш насны ахмадуудад 100-300 мянган төгрөг жилд хоёр удаа олгоно гэсэн байгаа. 2017 оны төсөвт хэчнээн төгрөг суулгасан байгаа вэ? Саяхан байнгын хорооны хурал дээр зарим гишүүд 65 дээш насны ахмадуудад настны хишгийг олгоё гэсэн санал гаргаад дэмжигдсэн. Энэ санал дэмжигдэж батлагдах юм бол төсөвт ямар өөрчлөлт үзүүлэх вэ?

Төсвийн байнгын хорооны дарга Ч. Хүрэлбаатар: Ахмад настны нийгмийн хамгааллын хуульд нэмэлт оруулах дээр хоёр санал байгаа. Засгийн газраас 70-аас дээш ахмадуудад насны хишиг олгоно гэж орж ирсэн. Харин УИХ-ын гишүүдээс санал гараад 65 дээш насны ахмадуудад насны хишиг олгоё гэсэн санал орж ирээд байнгын хороо дэмжсэн. Төсөвт 21 тэрбум төгрөг тусгасан байгаа. Энэ дүнд өөрчлөлт орохгүй.

 
П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Bat 2016-11-03 23:25:29
    70 ch geh shigeee 60 bolgoh heregtei shde ter ni shudarga
  • Khatanbaatar 2016-11-03 10:45:43
    Khatanbaatar
  • Баадай 2016-11-03 08:49:05
    насыг 60 болгоо. 60 тай хүн улсдаа 30-40 жил ажилласан. Эд нар МАА, Газар тариаланд 18-20-тойгоосоо ажилласийм. Тэд бүтээн байгуулж улсаа ийм болгосон юм