“Дээлтэй Монгол” наадам 13-нд болно
Монголчуудын уламжлалт, соёл түүний дотор угсаатны дээл хувцас, эд хэрэглэл, соёлын өвийг гадаад дотоодод сурталчлан  дэлгэрүүлэх зорилготой “Дээлтэй Монгол-2014” наадам энэ сарын 13-нд Чингисийн талбайд болно. Тус наадамд Монгол үндэсний дээл, хувцас хэрэглэл, монгол гэр болон бэлэг дурсгал, гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид урчууд, төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгж, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллага үндэсний хувцсаар гоёсон бүх насны гадаад дотоодын иргэд оролцох боломжтой ажээ. Уг наадмын үеэр Монгол үндэсний хувцастай баярын жагсаал, нийтийн бүжиг гэхчлэн олон нийтийг хамарсан сонирхолтой үйл ажиллагаануудыг зохион байгуулах юм. Энэ жилийн “Дээлтэй Монгол” наадмыг өмнө жилүүдийнхээс харьцангуй шинэлэг байдлаар, соёлын буюу иргэдийн наадам гэдэг агуулгаар нь Монгол үндэстэн, ястны урлагийн тоглолтууд гэхчлэн иргэдийн сонирхлыг татсан урлаг соёлын арга хэмжээг түлхүү зохион байгуулан дэлхийн хэмжээний соёлын наадмуудтай ижил өнгө төрхтэй байх болно гэдгийг зохион байгуулагч нар онцолж байна.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.