Улсын хэмжээнд 475.5 мянган тонн үр тариа хурааж авчээ

Улсын хэмжээнд намрын ургац хураалт дууссан. Ургац хураалтын дүнг эцсийн байдлаар энэ сарын 20-нд Засгийн газарт танилцуулах юм байна.

2016 онд улсын хэмжээнд 377.2 мянган га талбайд үр тариа үүнээс 355.3 мянганд нь улаан буудай, 8.2 мянганд хүнсний ногоо,  нийт 495.5 мянган га талбайд тариалалт хийснээс  475.5 мянган тонн үр тариа хураан аваад байгаа аж.  Үүнээс 460 мянган тонн улаан буудай, 153.5 мянган тонн төмс, 93.5 тонн хүнсний ногоо хурааж авсан дүнтэй байна.

Энэ жилийн хувьд улаан буудай, төмснийхөө дотоодын хэрэгцээг 100 хувь хангахаар үр тариа хурааж авсан гэдгийн албаныхан онцоллоо. Түүнчлэн 2017 оны хүнсний ногооныхоо хэрэгцээнийхээ 50-55 хувийг хангахуйц хэмжээний ургац хураан авчээ.

Энэ жилийн хувьд улаан буудайн тариалалт, болц сайн байсан учраас дотоодын үйлдвэрүүд хэрэглэгчдийнхээ хэрэгцээнд хамгийн чанартай сайн гурилыг нийлүүлнэ гэв.


Б.Орхон
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.