Зээл авсан оюутанд ч үндэсний тэтгэлгийг олгоно
Сүүлийн үед “Боловсролын зээлийн сан” хөтөлбөрт хамрагдаж, зээл авсан оюутнуудад үндэсний тэтгэлэг болох 70 мянган төгрөгийг олгохгүй байхаар шийдвэрлэсэн гэх мэдээлэл цацагдаж буй билээ.
 
Тэгвэл Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь “Боловсролын зээлийн сан”-аас сургалтын зээл авсан оюутанд үндэсний тэтгэлэг болох 70 мянган төгрөг олгохгүй гэдэг сайдын тушаал гаргаагүй. Ийм тушаал гаргах ч боломжгүй. УИХ-аас 2016 оны төсвийн тодотголыг батлахдаа их, дээд сургууль, коллежид суралцаж байгаа оюутан бүрт энэ оныг дуустал 70 мянган төгрөгийг олгох ёстой гэж үзээд шаардлагатай санхүүжилтийг нь тусгаж өгсөн. УИХ-аас баталсан хуулийг давсан Засгийн газрын тогтоол юм уу, сайдын тушаал байдаггүй. Тийм учраас “Боловсролын зээлийн сан”-гаас сургалтын зээл авсан оюутан ч энэ оныг дуустал 70 мянган төгрөгийн тэтгэлгийг авна гэж ойлгох хэрэгтэй” хэмээн албан ёсоор мэдээлсэн байна.
 
Дашрамд дурьдахад, их дээд сургууль, коллежуудад үндэсний тэтгэлэгтэй холбоотой ямар нэг чиглэл өгөөгүй бөгөөд бүх оюутанд тэтгэлгийг олгоно гэдгийг хэлж байна.
Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.