О.Мөнгөншагай: Сонгуулийн хуулийг шууд зөрчсөн нь илэрвэл дахин сонгууль болохоос өөр аргагүй

Сүхбаатар дүүргийн намын хорооны дэд дарга О.Мөнгөншагайтай цаг үеийн асуудлаар ярилцлаа. Энэ сарын 3-ны өдөр АН-ын нэр бүхий удирдлагууд  СБД-ийн 7-р тойрогт  санал хураах  хайрцагнаас 300 гаруй саналын хуудас илүү гарсан тухай  мэдээлэл хийсэн.   Энэ талаар  СБД-ийн МАН-ын зүгээс ямар байр суурьтай байгаа талаар ярилцлаа.

-Саяхан болж өнгөрсөн ДИТХ-ын сонгуультай холбоотой маргаан танай дүүрэгт гарлаа.  АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Эрдэнэбат тэргүүтэй хүмүүс Сүхбаатар дүүргийн 7-р хорооны санал авах хайрцагнаас илүү саналын хуудас гарсан тухай мэдээлсэн. Эсрэг намын хувьд ямар байр суурьтай байна вэ?

-2016 оны ДИТХ-аар МАН-16, АН-19 суудал авсан. Зарим тойргууд дээр ирц хүрээгүй учраас дахин сонгууль явагдсан. Сонгуулийн дүнгийн тухайд эргэлзээтэй зүйлүүд гараад байгаа учраас  МАН, АН  хоёр  гомдол гаргаад явж байгаа. Манай дүүрэгт АН ялалт байгуулсан ч зургаан тойрогт зөрчил илэрсэн учраас цагдаа шүүхийн байгууллага, сонгуулийн хороонд гомдол гаргаад шалгуулж байна. АН-ын зүгээс сонгуулийн санал тоолох машинаас зөрчил илэрсэн талаар мэдээлэл өгсөн. Энэ зөрчлийг бид өмнө нь мэдсэн байсан. Гэсэн ч яаран мэдэгдэл хийгээгүй. Аливаа зөрчил тодорхой үндэслэлтэй, нотлох баримттай байх ёстой. Бид СБД-ийн 20 санал авах байранд байсан машины диск дээрх бичлэгийг шалгасан, зурган файлтай тулгаж шалгаж үзлээ.  Энэ шалгалтын үр дүнд нилээд олон хороон дээр зөрчил илэрсэн.

Аль аль хороонд зөрчил илрэв. АН-ынхан  7-р хороог зөрчилтэй гэж яриад байсан шүү дээ?

-Тухайлбал СБД-ийн 1-р тойргийн 1848-р хэсгийн санал тоолох төхөөрөмжөөс  СХД-ийн УИХ-ын 75-р тойрогт өгсөн 658 ширхэг саналын хуудас, СБД-ийн 2-р тойргийн 1950 дугаар хэсгийн санал тоолох төхөөрөмжөөс Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын УИХ-ын 38-р тойргийн 363 ширхэг саналын хуудас, СБД-ийн 3-р тойргийн 1952-р хэсгийн төхөөрөмжөөс Хөвсгөл аймгийн Рашаант сумын УИХ-ын 39-р тойргийн 1372 ширхэг саналын хуудас, СБД-ийн 7-р тойргийн 1958 дугаар хэсгийн санал тоолох төхөөрөмжөөс Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын УИХ-ын 38-р тойргийн 334 ширхэг саналын хуудас, СБД-ийн 16-р тойргийн 1979 дугаар хэсгийн санал тоолох төхөөрөмжөөс Увс аймгийн Наранбулаг сумын УИХ-ын 32-дугаар тойргийн 532 ширхэг саналын хуудас тус тус гарсан. СБД-ийн 14-р тойргийн 1975, 1976 дугаар хэсгийн санал тоолох төхөөрөмжийн СД-ний бичлэг хоосон байсан зэрэг зөрчил гарлаа.

-Яагаад Увс, Хөвсгөл, СХД-т УИХ-аар өгсөн саналын хуудас СБД-ийн ИТХ-ын саналын хайрцаганд орсон байна вэ, ийм зөрчил өмнө нь гарч байсан уу?

-Өмнө нь сонгуулийн дараа янз бүрийн зөрчил маргаан гардаг ч энэ удаагийнх шиг зөрчил гарсаныг мэдэхгүй байна. Нотлох баримтуудыг гомдолын хамт СЕХ-нд шалгуулахаар өгсөн. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд ч бас шалгуулахаар өгсөн байгаа.

АН-ынхан зөвхөн 7-р хорооноос зөрчил гарсан мэтээр мэдээлэл хийсэн. Үнэндээ бол  зургаан хороонны санал авах машинаас  зөрчил гарсан. Нийтдээ манай дүүрэг дээр 3259 ширхэг зөрчилтэй саналын хуудас илэрлээ.

-Тэгэхээр 3259 зөрчилтэй санал сонгогчдын сонголтонд шууд нөлөөлөх нь ээ. Энэ тоо нийт санал өгсөн хүмүүсийн тоонд орчихсон гэсэн үг үү?

-Үүнийг СЕХ-ноос шалгаж нотлох байх аа.

-ИТХ-д ялсан хүмүүс батлахаа авчихсан шүү дээ. Шалгах ёстой байгууллагууд нь шалгаад зөрчилтэй нь нотлогдвол хүмүүсийн батлахууд хүчингүй болно гэсэн үгүү?

-Үнэхээрийн сонгуулийн үр дүнд нөлөөлөхүйц, сонгуулийн дүнг шууд өөрчлөх зөрчил.  Зөрчсөн нь илэрвэл дахин сонгууль болохоос өөр аргагүй. Яагаад гэвэл сонгогчдын санал бодитойгоор гарч ирсэнгүй.


olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • uzegch 2016-11-09 15:59:08
    Ene teneg hudlaa tenegtej yrihaas caashgui. Ymar uran yrilclaga uguu ve
  • Монгол 2016-11-08 15:51:26
    Энэ арай дэндэнээ.Иргэдийн саналыг ингэж үнэгүйдүүлж болохгүй ш дээ.АН-нхан луйвардахаа болимоор юмаа
  • Enkhbold 2016-11-07 07:14:58
    UhLee de zasag turiig avahgui bol amidarch chadahgui yu
  • Zochin 2016-11-07 06:20:29
    Ene har mashin noitoi shu de.ardchilsan namiihan sanal ugsun billee igchih geed baisan iim uchirtai uum bish bz
  • Туяа 2016-11-07 05:15:04
    Энэ чинь зүүд биш байлтай яахаараа ийм юм хийж чаддаг байнаа Хар машин хар машин гээд л зүхээд байдаг нь аргагүй юм байна даа Үүнийг анх оруулж ирсэн нь АН-ны т...