Хүүхэд харах үйлчилгээг зохих стандартад нийцүүлэн үргэлжлүүлнэ
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан Хүүхэд харах үйлчилгээний талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр мэдээлэл хийлээ. Хүүхэд харах үйлчилгээний хуулийн хэрэгжилтийг хойшлуулсан байсан. Харин 2017 оны улсын төсвийн хэлэлцүүлгийн үеэр батлагдсан хуулийн дагуу хэрэгжүүлэхээр болсон юм.

Улсын хэмжэээнд хүүхэд харах үйлчилгээнд 6353 хүүхэд хамрагдсан. Тэгвэл Хүүхэд харах үйлчилгээ хэрхэн явагдаж байгаа талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран нийслэлийн зургаан дүүрэг болон Хэнтий, Төв, Дархан-Уул, Орхон аймгийн 29 нэгжид шалгалт хийсэн байна. Шалгалтад хамрагдсан 29 хүүхэд харах үйлчилгээний нэгжийн 11 нэгж буюу зөвхөн 37 хувь нь стандартын шаардлагыг 80-аас дээш хувиар хангаж байна. Мөн нэг хүүхэд харагчид оногдох хүүхдийн тоо илүү 7 нэгж байна. Жишээ нь: БЗД-ийн “Энэрэл” нэгж нь нэг байрны 4 өрөөнд тус бүр 15 буюу нийт 60 хүүхдийг хамруулж, 6 хүүхэд харагч ажиллаж байсан. Тус байр нь нэг ариун цэврийн өрөөтэй, нэг хоол хийх хэсэгтэй байжээ. Үүнээс гадна хэд хэдэн зөрчил илэрсэн байна. Тухайлбал,
 
  • Хүүхдийн хоол, хүнс, ундны шимт бодис, тэжээллэг чанарын тооцоогүй, хоол, ундны өдөр тутмын дээж авалт, түүнийг хадгалах зориулалтын хөргөгч байхгүй.
  • Эцэг эх, асран хамгаалагчийн сард төлөх нэмэлт төлбөрийн дээд хэмжээ хоолны болон нормативт зардлын нийлбэрийн 60 хувиас хэтрүүлэн эцэг эхчүүдээс 70,000 төгрөгөөс дээш хэмжээний нэмэлт төлбөр авч байгаа 12 нэгж байжээ.

Тиймээс ажлын хэсгээс дараах дүгнэлтийг гаргасан байна. Шалгалтын ажлын хэсгээс төрөөс хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах хүрэлцээ дутмаг байгаа өнөөгийн нөхцөлд хүүхэд харах үйлчилгээ нь нэн шаардлагатай үйлчилгээ мөн тул энэхүү үйлчилгээг цаашид үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна. Харин хүүхэд харах үйлчилгээг үргэлжүүлэхэд холбогдох хууль, тогтоомж, журам, стандартад өөрчлөлт оруулан, сайжруулах шаардлагатай. Хүүхэд харах үйлчилгээг цаашид урт хугацаанд үргэлжлүүлэх асуудлыг төрөлт болон цэцэрлэгийн хүртээмжийн асуудалтай холбон БСШУСЯ-тай хамтран судалгаа хийж, хамтран ажиллах шаардлагатай гэж үзсэн байна.

Хүүхэд харах үйлчилгээний зардлын хувьд, Нэг хүүхдэд ногдох хувьсах зардлыг аймаг, нийслэлийн дунджаар тооцоход нэг сард 131,8 мянга төгрөг буюу нэг жилд 9 сар үйлчилгээ үзүүлнэ гэвэл 1 хичээлийн жилд 1 хүүхдийн хувьсах зардал 1,186,267 төгрөг болно. Цаашид нэмж хамрагдах шаардлагатай нэг хүүхдэд нэг жилийн хувьсах зардалд 1,186,267 төгрөг нэмж төсөвлөх шаардлагатай. Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх хүсэлтээ өгсөн 79 хүүхэд харагч нарт зөвшөөрөл олгоход 395 хүүхдийн нэг жилийн хувьсах зардалд 468,575,465 төгрөг нэмж шаардагдана гэдгийг салбарын сайд нь байнгын хорооны хуралдаанд мэдээллээ.
П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.