
БСШУС-ын сайд Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн үеэр багш, сурагчдыг гар утас ашиглахыг хориглосон тушаал гаргасан билээ. Тэгвэл тушаалын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, санал дүгнэлт боловсруулах чиг үүрэг бүхий Ажлын хэсэг нийслэлийн зургаан дүүргийн сургуулиудад сургуулийн орчинд хичээллэх цагаар багш болон сурагчид гар утас хэрэглэж байгаа эсэх, сурагчдын цахим орчинд донтох, тэдний аюулгүй байдлыг хамгаалсан аливаа арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа эсэх зэрэг бусад бодит байдалд дүн шинжилгээ хийжээ.
Тус тушаалын хэрэгжилтийг дараах 18 сургуульд шалгасан байна. Үүнд:
Дээрх ажлын хүрээнд БСШУС-ын сайдын тушаалын хэрэгжилтийг нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургууль огт хангаагүй буюу тушаал хэрэгжүүлж ажиллаагүй хэмээн ажлын хэсэг дүгнэсэн байна.
Тус тушаалын хэрэгжилтийг дараах 18 сургуульд шалгасан байна. Үүнд:
- Баянгол дүүргийн 13 дугаар сургууль, 38 дугаар сургууль, 113 дугаар сургууль,
- Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургууль,
- Чингэлтэй дүүргийн 5 дугаар сургууль, Монгол Оросын хамтарсан 3 дугаар сургууль,
- Баянзүрх дүүргийн 55 дугаар сургууль, 85 дугаар сургууль, Амгалан цогцолбор,
- Хан-Уул дүүргийн 18 дугаар сургууль, 34 дүгээр сургууль, 52 дугаар сургууль, Чингэлтэй дүүргийн 17 дугаар сургууль, 24 дүгээр сургууль, 61 дүгээр сургууль,
- Сонгинохайрхан дүүргийн 65 дугаар сургууль, 106 дугаар сургууль, Ирээдүй цогцолбор сургууль
Дээрх ажлын хүрээнд БСШУС-ын сайдын тушаалын хэрэгжилтийг нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургууль огт хангаагүй буюу тушаал хэрэгжүүлж ажиллаагүй хэмээн ажлын хэсэг дүгнэсэн байна.
Б.Орхон
olloo.mn
olloo.mn