Ерөнхиий боловсролын сургуулийн сурагчдын нэгдүгээр улирлын амралт маргааш дуусна. Энэ нэгдүгээр улиралд орон даяар бүх сурагчид зэрэг амрах шийдвэрийг Боловсролын яамнаас гаргасан. Тэгвэл маргааш эхлэх хоёрдугаар улирлын хичээлийн эхний өдөр Хан-Уул дүүргийн 115-р сургуулийн сурагчид суухгүйгээр шийджээ. Өөрөөр хэлбэл тус сургуулийн сурагчид хичээл хаялт зарлахаар болсон байна.
Учир нь тус сургуулийн гуравдугаар давхрыг кембреджийн сургалттай сургууль аваад удаж байгаа аж.Үүнээс үүдэж үндсэн сургуулийн хүүхдүүд нь анги танхимын хүрэлцээгүйгээс гурван ээлжээр хичээллэдэг болжээ. Улмаар хамгийн сүүлийн буюу гуравдугаар ээлжнийхэн оройн 21 цагийн үед тардаг аж. Уг асуудлаар салбар яамандаа сургуулийн удирдлагууд удаа дараа хандсан ч одоо хэр нь асуудал шийдээгдээгүй байна.

Б.Сансар
olloo.mn
olloo.mn