Хятадууд  үржил шимт Халхголын өвсийг хадаж дуусгах нь
Дорнод Монголын уудам талд Хятадууд отог отгоор эзэн сууж, өвс ногоог хайр найргүй хадаж эхлээд байгаа тухай бид мэдээлсэн. Тэгвэл өвс сайтай гэгддэг Дорнодын уудам талд сүүлийн хоёр жил Хятадууд хэдэн мянган га-д хадлан хадсан тухай нутгийн иргэд нь хэлж байна. Тэр дундаа  Монголд төдийгүй дэлхийд гайхагддаг алдарт Мэнэнгийн шар тал өдгөө хар шороо болон үлджээ. Үүнээс гадна  жил гаруйн өмнө Хөдөө аж ахуйн чөлөөт бүс болгоно болгохгүй хэмээн дээр дооргүй хэрүүл тэмцэл болж байсан өнөөх Халхголд Хятадууд аль хэдийн гараа дүрээд эхэлсэн байна.

1939 онд Японы түрэмгийлэгчдээс цусаа урсган байж хамгаалан авч үлдсэн Халхголын үржил шимтэй хөрс, газар шорооноос өнөөдөр Хятадууд дураараа хадлан бэлтгэж байна. Ингэхдээ мэдээж хэрэг сум, орон нутагт нь багахан хэмжээний мөнгө төлжээ. Гэвч энэ нь эргээд ямар үр дүнд хүргэхийг удирдлагууд нь даанч мэдсэнгүй. 

2014 онд УИХ-ын чуулганаар 75-р тогтоол гаргаж Халхголд Хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулах шийдвэрийг гаргаж байсан тухайн үед нутгийн  удирдлагууд болоод иргэд “500 мянган га-г Хятадуудын хадлан тэжээл, баас, шээсээрээ бордож ургуулах химийн бордоо амтагдсан хүнсний ногоо нэртэй хор, хог овоорох зоорь, агуулах болгох эрхийг нь баталчихлаа. Одоо энд талын зээр ч тогтож үлдэхээсээ өнгөрсөн. Удахгүй энд нутгийн иргэдийн хөлийг хорьж, өвөлжөө, хаваржаан дээр нь таван хошуут Хятадын гал улаан туг мандаж газар сайгүй үүр оромжоо овойлгох болно.Тун удахгүй Мэнэнгийн их тал шороон түмэн Хятадаар дүүрч, 30 жилийн дараа тэдний үр хүүхэд “Хай Халх гол миний төрсөн нутаг ваа” хэмээн бархиралдах болно” хэмээн айхавтар үгийг хэлж хүчтэй эсэргүүцсэний дүнд УИХ-аас баталсан 75-р тогтоол хүчингүй болж байлаа.

Ийнхүү нэг аюулаас аварч үлдсэн Халхгол өнөөдөр хэнд ч  анзаарагдахгүйгээр Хятадуудын хадлангийн бүс болон хувирч байна. За яах вэ нэг удаад орон нутагт нь хөрөнгө мөнгийг нь төлөөд хэсэгхэн газраас хадлан хадчихаж бололгүй яахав. Угаас Монгол улс хадлан тэжээл бэлтгэх тал дээр БНХАУ-тай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа удаа дараа  тавьж ирсний дүнд хоёр жилийн өмнөөс  хамтарч эхэлсэн байдаг юм билээ. 

Гэтэл бодит байдал дээр хоёр улсын хадлан бэлтгэх ажил маш их учир дутагдалтай байна. Хамгийн наад захын жишээг дурдахад Хятадууд 20 мянган га-д хадлан хадна гэсэн бол 30 мянган га-д хадлан хаддаг байна. Мэдээж хэрэг 20 мянган га-д хадлан хадсан гэж тооцоогоо хийдэг. Хамгийн ноцтой нь тэд хадлан хадахдаа өвсийг хөрстэй хамт хуулж орхидог  аж. Ингэж хөрстэй нь хуулсан газарт дараагийн гурван жил өвс ногоо ургахгүй бөгөөд ургасан ч шим сайтай өнөөх өвс нэгэнт үгүй болж хогийн ургамал, шарилжтай ижил ургамал ургадаг гэдгийг учир мэдэх нутгийн хөгшчүүл хэлж байна. 

Ийнхүү харийн эзлэн түрэмгийлэгчдээс олон зуун цэрэг эрс цусаа урсган байж хамгаалан авч үлдсэн түүхт Халхгол өнөөдөр Хятадуудын хадлангийн бааз болжээ. Зөвхөн Халхгол гэлтгүй Матад сум, наашлаад Сүхбаатар аймгийн хэд хэдэн сумаас Хятадууд хэдэн мянган га-д хадлан тэжээл бэлтгэж байгаа энэ асуудалд төр засгийнхан нэг анхаарал хандуулаад үзэх нь зүйтэй болов уу. 
Б.Сансар
olloo.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2016-11-15 13:34:59
    Хил, хилийн цэрэг, засаг азхиргаа энэ тэр гэж байна уу. Эзэн байна уу манайд ?
  • үндэс 2016-11-10 15:36:50
    үнэн шүү үндэс гэдэг эмийн ургамал авдаг одоо бүр ингэж авдаг болох гэж
  • монгол 2016-11-10 14:18:49
    залхуу монголууд өөрсдөө хадахгүй. жил бүр түймэр болж унтрааж бна гж бөөн хөрөнгө мөнгө. газартай нь цуг хадна гж юү байдгиийн гол нь татвараа авах
  • Unen 2016-11-10 14:09:53
    Hytaduud bishe mgl chuud zarj esvel hen negnii shahaas bz tegeheer mgl chuud uursduu hadaj duusch bgaa yum
  • ЗОЧИН 2016-11-10 07:49:36
    ТӨМӨР ЗАМЫН ГОМО МӨНХӨӨ ГЭЖ ЯМАР ХҮН БАЙНАА СҮҮЛИЙН ХЭДЭН ЖИЛ НЭТЭЭР ОД БОЛЖ ДУУСЛАА
  • lll 2016-11-10 07:12:25
    Энэ үнэн шүү. Зүгээр өвс хадаж байгаа бол хамаа алга. Хангай далхийн өвс дахиад ургачихна. Гэтэл бүр хөрсөөр нь хадаад байгаа юм байна лээ. Дахиж юу ч ургахгүй!...
  • Иргэн 2016-11-10 06:58:39
    Халх голын бургасанд харанхуй манан бүрхээд тэмцлийн цахилгган бадарч ах дүү хоёрыг дуулья гэсэн дуу мэдэх үү
  • зочин 2016-11-10 05:23:07
    Юун төр засгийнхан анхаарлаа хандуулах, Хятадуудад анхаарах байтугай Монголчууддаа анхаарч чадахгүй хаа юу болж байгааг мэдэж байгаа амьтан энэ дээр байхгүй дэг...
  • urgen 2016-11-10 04:33:10
    за нуль шивээл байдгийн байхчvvvлээ !!øøрсдøøтоож хадаж авдаггvйн байна лээ тэгээд нэг хэсгийнххээ бизнесийг худлаа гvтгэж жийхдээ сайн шvv энэ vхээрvvд !!!...
  • иргэн 2016-11-10 04:10:20
    Хөрстэй нь хуулж байгаа бол тэд нутагтаа аваачиж үндэсийг нь суулгах бодлоготой байгаа юм байна гэж ойлгогдохоор байна
  • zochin  2016-11-10 02:43:55
    Ene eruul saihan obsiig horstoi n abch yabj ooriihoo ornii tugai hamgaalttai gazar suulgaj urguul , emiin urgamal hiij baigaa
  • US 2016-11-10 01:19:56
    xuurxii ter mongolchyyd - ju ch xiij chadaxgui shd
  • БАЯР 2016-11-10 00:51:36
    ХЯДАДУУД ЭНДЭЭС ЧИНЬ МАЛДАА ӨВС БЭЛДЭЭД БАЙНА ГЭЖ БОДОЖ БАЙНА УУ. МОНГОЛООС ГАРГАХЫГ ХОРИГЛОДОГ ЭМИЙН ХОВОР УРГАМЛУУДЫГ МАШИН МАШИНААР НЬ ЗӨӨЖ АВЧ БАЙГАА ЮМ Ш Д...
  • зочин 2016-11-10 00:43:58
    Заримдаа хэлэх уг ч олдохгуй Юм.