Ч.Хүрэлбаатар: Ам.долларын ханшийг хазаарлах боломж бий
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийн талаарх байнгын хорооны дүгнэлтийг гишүүн Б.Баттөмөр танилцуулав.

 Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулт асууж, хариулт авлаа.

УИХ гишүүн Д.Эрдэнэбат: Ам.долларын ханш хоног, цагаар өсдөг боллоо. Үүнийг хариуцаж байгаа хүн байна уу? Өнөөдөр 2500 төгрөгтэй тэнцлээ. Удахгүй 3000 хүрэх нь. Засгийн газрын хуралдаанаар валютын ханшийн талаар үүрэг өгсөн байсан. Үүргээр явахгүй шүү дээ.  Импорт муудаж, валютын хэрэгцээ огцом өссөн байна, гадагшаа түүхий эд гарахгүй байна гэсэн үг ш дээ. Үүнийг эдийн засгийн бодит байдал дээр нь хэлээд өгөх хүн төрд байна уу? Төсвийн хүрээний мэдэгдэлтэй холбогдуулж асуухад долларын ханшийг хэдээр төлөвлөсөн бэ? Хэрвээ он гараад ам.доллар 3000 төгрөгтэй тэнцвэл төсвийн хүрээний мэдэгдэл бүгд худлаа болно. Хэн хариулт өгөх вэ?

 Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар: Валютын ханшид нөлөөлдөг үндсэн үзүүлэлт байдаг. Хамгийн гол  нь эрэлт, нийлүүлэлт. Мөнгөний тогтвортой байдлыг хангаж байдаг нөөц. 2012 онд Монгол Улс 2,4 тэрбум ам.долларын нөөцтэй байсан. Олон жилийн хугацаанд хуримтлуулсан энэ нөөцийг өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд зарж дуусгаад БНХАУ-аас зээлсэн 1,3 тэрбум ам.доллараар бүрдүүлж байгаа. Валютын ханш хөдөлсөн нь ам.доллар хомс байгаагийнх. Ховор юмны юм өсдөг биз дээ.  Засгийн газар, Монголбанк чадах ядахаараа бодлогын арга хэмжээ авч байна. Гэхдээ ам.долларын ханшийг хазаарлах боломж бий. Бодлогын алдаагаа цэгцлээд ОУВС-тай хэрэгжүүлэх хөтөлбөрөө эхлүүлж, том төслүүдээ явуулах хэрэгтэй. Нэг ам.долларыг 1000 төгрөг болгоно гэж ярьдаг хүмүүс байдаг. Эдийн засгийн өнцгөөс нь үндэслэж ярих хэрэгтэй. Засгийн газраас ам.долларын ханшийг 2250 төгрөгтэй тэнцүүлэхээр оруулж ирсэн. Байнгын хороо энэ тоог бодит бус гэж үзсэн. Төсвийг хийхдээ тухайн үеийнх нь ханшаар тооцоо хийсэн. Үүнтэй холбоотой орлого зарлага дээр өссөн. 

Үүний дараа  Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүлэв.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

 
П.АНИР
Оллоо.мн  
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Арчаагуй Эрдэнэбатыг огцоруулдаа 2016-11-10 08:52:05
    ЗГ ийн Огцоруулдаа.. Эрдэнэбат Гадаад хэлгуй Арчаагуй чадваргуй муутай юмааа
  • DG 2016-11-10 06:08:19
    ENE BALIAR NOVSH YAJ XANSH TOGTOOX VEDEE YOSTOI BAS NEG ZAAZNII MAL SHUUDEE
  • Зочин 2016-11-10 06:02:10
    Хазаарлах боломжтой гэж хэлэх амархан байж магадгүй, харин хазаарлах нь юу л бол доо
  • Hehe 2016-11-10 04:02:39
    Hurelbaatariig said bolgovol uu HAHA