Их Мастер Б.Шижир-Эрдэнэ олимпийн дээд амжилтыг шинэчиллээ

АНУ-ын Лас Вегас хотноо зохион байгуулагдаж буй оюун ухааны олимпд эх орноо төлөөлөн оролцож буй манай баг тамирчид амжилт гаргасаар байна. Тэмцээний хоёр дахь өдөр  "Binary digits" буюу "Хоёртын тоолол" төрлийн дүн гарлаа.

Энэ төрөлд Их Мастер Б.Шижир-Эрдэнэ (16 нас) 4770 цифр алдаагүй санаснаар олимпийн дээд амжилтыг шинэчилж, алтан медаль хүртлээ. 2012 онд энэ төрөлд Германы тамирчин, ОУ-ын Их Мастер Ёханнес Маллов  4065 цифр алдаагүй санаснаар олимпийн дээд амжилтыг тогтоож байсныг, ийн манай тамирчин шинэчилсэн байна. Мөн энэ төрөлд Азийн Мастер З.Цэцэгзул (16 нас) 4545 цифр алдаагүй санаж мөнгөн медалийн эзэн боллоо.

Одоогоор манай баг тамирчид 4 алт, 6 мөнгө, 5 хүрэл медаль буюу нийт 15 медалийн болзол хангаад байна.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бахархагч 2016-11-10 14:34:10
    Мундаг шүү манайхан. Баярлахаас илүү яах вэ. харин манай төр засгаас ийм мундаг авъяастнуудаа яаж урамшуулдаг юм бол
  • ЗОЧИН 2016-11-10 07:51:16
    ТӨМӨР ЗАМЫН ГОМО МӨНХӨӨ ГЭЖ ЯМАР ХҮН БАЙНАА СҮҮЛИЙН ХЭДЭН ЖИЛ НЭТЭЭР ОД БОЛЖ ДУУСЛАА
    103.212.118.207
    Мэдэгдсэн Хариулах