Пауэрлифтингийн ДАШТ-д оролцох тамирчид ОХУ-ыг зорилоо
ОХУ-ын Москва хотноо энэ сарын 15-20-ны өдрүүдэд Пауэрлифтингийн ДАШТ болно. Дэлхийн хамгийн шилдэг тамирчид өрсөлддөг WRPF холбооны тус тэмцээнд манай улсаас эх орноо төлөөлөн зургаан тамирчин өрсөлдөх юм.

Тодруулбал, эрэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн 90 кг-д Хил хамгаалах ерөнхий газар, Хилийн цэргийн 0166 дугаар ангийн тамирчин, ОУХМ Т.Амарзаяа, "Powermartin" клубийн тамирчин Ш.Ариунбаатар, 100 кг-д Хууль сахиулах Их сургууль, "Соёмбо" спорт сургалтын төвийн тамирчин Ш.Алтанбагана, 110 кг-д "Хархорум" клубийн тамирчин, ОУХМ Б.Гансүх, Мастер 1 ангиллын 100 кг-д Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тамирчин З.Мөнх-Эрдэнэ, залуучуудын 82.5 кг-д ОБЕГ-ын тамирчин Л.Мянганбаатар нар өрсөлдөнө.

ДАШТ-д оролцох манай тамирчид өнөөдөр ОХУ-ыг зорилоо.
Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.