Энэ онд 475.8 мянган тонн үр тариа хурааж авчээ
Энэ оны ургац хураалтын дүнгээр нийтдээ 475.8 мянган тонн үр тариа хураан авчээ. Үүнээс 460.7 мянган тонн буудай, 153.7 мянган тонн төмс, 93.5 мянган тонн хүнсний ногоо, 19.6 мянган тонн тосны ургамал, 50.6 мянган тонн тэжээлийн ургамал буюу нэгжээс 14.0 цн улаанбуудай, 105.0 цн төмс, 112.1 цн хүнсний ногоо, 17.3 цн тэжээлийн ургамал, 3.1 цн тосны ургамал тус тус хураан аваад байна.

Хураан авсан үр тариа цэвэр жингээр 431.9 мянган тонн бөгөөд, үүнээс дараа онд тариалах үрэнд 43.9 мянган тонн, улсын үрийн нөөцөд 1.6 мянган тонн, тэжээл үйлдвэрлэлд 14.2 мянган тонн, спиртийн үйлдвэрт 10.9 мянган тонн, ТЭДС-д 64.9 мянган тонн, гурилын үйлдвэрт 258.3 мянган тонн, борлуулалтын шатандаа 37.9 мянган тонн байгаа аж.

Хүнсний буудай нөөц 360.3 мянган тонн бөгөөд гурилын хэрэгцээнд шаардагдах нь 320.0 мянган тн буюу дотоодын хэрэгцээгээ бүрэн хангахаар байна.

Ургац хураалтын ажилд оюутан залуучуудыг оролцуулах зорилгоор нийтэд хандсан урилга гаргаснаар нийтдээ 2500 гаруй цэргийн алба хаагч, оюутан залуучууд гэрээгээр ажиллаж ургац хураалтын ажилд томоохон дэмжлэг үзүүлжээ.

Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.