Ангела Меркель “Мөнхийн канцлер” болох уу

Германы канцлер Ангела Меркель ирэх жилийн есдүгээр сард болох сонгуульд нэр дэвшин дөрөв дэх удаагаа улиран канцлерын албыг хаших хүсэлтэй байгаа тухай түүний ойрын нэгэн албан тушаалтан хэвлэлд мэдээлжээ. Өнгөрсөн жил ч гэсэн ийм утга бүхий мэдээлэл орон нутгийн хэвлэлд гарч байсан ч, тэрбээр өөрөө баталж байгаагүй. Гэхдээ 2014 онд Кельн хотод хийсэн уулзалтынхаа үеэр цухас дурьдаж байсан удаатай.
 
Ангела Меркелийн хувьд 2008 оны санхүүгийн хямрал, евро бүсийн хямралын үед Европын хамгийн том эдийн засгийг удирдаж байсан бөгөөд хэрэв ирэх оны сонгуульд дахин өрсөлдөж ялбал, 2021 он хүртэл канцлерын ажлаа үргэлжлүүлж, “Мөнхийн канцлер” болох юм. Түүнийг Германы хамгийн алдартай удирдагчдын нэг хэмээн үнэлдэг.
 
Тэгвэл Бундестагийн гадаад бодлогын хорооны дарга Норберт Рёттген телевизийн CNN сувгийн сурвалжлагчтай ярилцахдаа ингэж мэдэгджээ. Тэр Меркелийг хариуцлагатай улстөрч гээд, түүний дахин нэр дэвшихээр шийдвэрлэсэн нь “өрнөдийн үнэт зүйлсийг хадгалах” гэсэн хүсэлтэй холбоотой юм гэж хэлсэн байна. “Тэр шийдвэр төгс байгаа бөгөөд олон улсын либерал дэг журмыг бататгахад хувь нэмрээ оруулахыгхүсч, ингэхэд ч бэлэн байна” гэж Рёттген мэдэгджээ. Меркель Өрнөдийн, давын өмнө АНУ-ын зүгээс дэмжлэг хүлээнэ хэмээн найдаж байгааг бунтестагийн хорооны дарга мөн тэмдэглэсэн байна. ХБНГУ-ын канцлер Бундестагийн сонгуулийн дүнгээр тодорхойлогддог юм.
 
Германы канцлерын албан тушаалын бүрэн эрхийн хугацаанд ямар нэг хязгаарлалтгүй байдаг бөгөөд нэг хүн хэдэн ч удаа улиран сонгогдож болдог. Германы канплераар хамгийн олон жил ажилласан хүн бол 1982-1998 оныг хүртэл 16 жил таван удаа улиран сонгощсон Хельмут Коль юм. 2005 оноос хойш канцлераар ажилласан Меркелийн нам сонгуульд ялагдал хүлээж, хэдэн мянган хүмүүс дүрвэгсэд хүлээн авсан бодлогыг нь хүчтэй шүүмжлэх болсноор дэмжигчдийнх нь хувь буурсан үзүүлэлттэй болж ирсэн юм.
 
Гэхдээ АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд санаанд оромгүй үр дүн гарч, үл хөдлөх хөрөнгийн тэрбумтан Доналд Трамп ялсан учир Германы сонгуульд ч итгэмээргүй үр дүн гарахыг үгүйсгэх аргагүй билээ. Ямартай ч, ирэх оны сүүлээр Меркель эрх мэдлээ хадгалан үлдэж чадах эсэх нь олны анхаарлыг татаж байна.

Монголын мэдээ
Б.Даваа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.