Манай тамирчид
Энэ сарын 15-20-ны өдрүүдэд ОХУ-ын Москва хотноо  "RAW" Пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өнгөрлөө. Энэхүү тэмцээнд манай улсаас  “Doping control” төрөлд тамирчид оролцож дараах амжилтыг үзүүлсэн байна.

 -"Хар хорум" клубын тамирчин, ОУХМастер Б.Гансүх насанд хүрэгчид ангилалын -110кг-ын жинд нийлбэр өргөлтөөр 5 дугаар байр,
- ХХЕГазрын ХЦ-ийн 0166 ангийн тамирчин, ОУХМастер, дэд ахлагч Т.Амарзаяа насанд хүрэгчид ангилалын -90кг-ын жинд нийлбэр өргөлтөөр 4 дүгээр байр,
- Монгол улсын Хууль сахиулахын их сургуулийн "Соёмбо" спорт, сургалтын төвийн багш, ОУХМастер, цагдаагийн дэслэгч Ш.Алтанбагана насанд хүрэгчид ангилалын -100 кг-ын жинд нийлбэр өргөлтөөр мөнгөн медаль, №2 Абсолют чампион мөнгөн цом,
- "Пауэр Мартин" клубын тамирчин, ОУХМастер Ш.Ариунбаатар насанд хүрэгчид ангилалын -90 кг-ын жинд нийлбэр өргөлтөөр хүрэл медаль,
- ШШГЕГазрын Сүхбаатар аймаг дахь ШГАлба ЦХБайрны дарга, спортын мастер, дэд хурандаа З.Мөнхэрдэнэ мастер 1 ангилалын -100 кг жинд нийлбэр өргөлтөөр алтан медаль,
- ОБЕГазрын 15 дугаар ангийн аврагч, дэд ахлагч М.Лувсанданзан залуучууд ангилалын -82,5 кг-ын жинд нийлбэр өргөлтөөр мөнгөн медаль авсан амжилтыг үзүүллээ.
П.АНИР
Оллоо.мн
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Irgen 2016-11-20 20:50:23
    Yamar mundag yum be.minii mongoliin baharhal bolson erchuud mini
  • зочин 2016-11-20 10:49:29
    хэвтээгээрээ штанг өргөдөг спорт мөн үү дээ.Болж л бна.Баяр хүргэе