Улаанбаатар, Дархан хооронд хямдралтай үнээр рэйлбус үйлчилж байна
Ус цаг уур орчны шинжилгээний газрын мэдээллээр энэ сарын 17-25 ний өдрүүдэд цас үргэлжлэн орж, цаг агаарын нөхцөл байдал хүндрэх төлөвтэй буй юм. Иймд орон нутгийн автозамд зорчиж байгаа иргэд замын хөдөлгөөндөө анхаарал болгоомжтой оролцохыг анхааруулжээ. Мөн нөхцөл байдалтай уялдуулан хот хоорондын зорчигч тээвэрт шинэ зохицуулалт хийсэн байна.

Энэ хүрээнд Улаанбаатар-Дархан-Улаанбаатарын чиглэлд рэйлбусаар төмөр замын тээвэрлэлт хийхээр болжээ. Зорчигчийн хөлс нэг талдаа 15 мянган төгрөг байсныг туршилтаар 10 мянган төгрөг болгон бууруулаад байгаа билээ. Хойд чиглэлийн зорчигч тээврийн галт тэрэгний тоог нэмж, тасалбарын худалдааг галт тэргэнд суусны дараа хийж байх шинэ зохицуулалт хийхээр төлөвлөсөн юм.
 

П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-11-20 11:02:07
    Нэгэнт авсан юм яаая гэхэв,бага үнээр иргэдтэй ээлтэйгээр явуулаад бхад болно доо.
  • Батаа 2016-11-20 09:00:46
    Тэнэгүүдийн хийсэн ажил энгэж нэг далд оруулхаас өөр яалтай