Цас цэвэрлэгээнд цэрэг, оюутан, сурагчдыг дайчилна

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.  Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар нийслэлийн Хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга Х.Гантулга танилцууллаа.

Өнгөрсөн хугацаанд томилогдсон дүүргийн Засаг дарга нарыг хуралдааны үеэр товч танилцуулав. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Нийслэл, дүүргийн хөгжлийн төлөө Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр болон дүүргийн хөгжлийн төлөө намчирхалгүй хамтарч гар нийлэн ажиллана гэдэгт итгэж байна” хэмээгээд Засаг дарга нарт ажлын амжилт хүслээ. Баянзүрх дүүргийн ИТХ энэ долоо хоногт албан ёсоор хуралдаж, асуудлаа шийдвэл бүх дүүрэг удирдлагатай болох юм.

Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр цаг агаарын нөхцөл байдал хүндэрсэн үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээ ажлын талаар товч танилцууллаа. Энэ сарын 17-18-нд шилжих шөнө нийслэлд зарим газраар 23 см хүртэл цас орсон. Засаг даргын уриалгын дагуу нийслэлийн болон харьяа байгууллагуудын бүх албан хаагчид ажиллаж хуваарьт газруудаа сайн цэвэрлэсэн гэдгийг тэрээр онцлоод өнгөрөгч бямба гаригийн шөнө нийслэлийн төвийн 6 дүүргийн ТҮК-ийн 97 машин, 300 хүн гол замуудаа цэвэрлэсэн. Хэдий бид цэвэрлээд байгаа ч шөнө нь цас хялмаалаад хальтиргаа гулгаа нэмэгдэж байна гэлээ.

Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд өнгөрсөн 14 хоногийн төлөв байдлын талаар танилцуулсан. Тэрбээр “Өнгөрсөн сартай харьцуулахад булаалт болон дээрмийн гэмт хэрэг өсч байна. Бид төвийн чиглэлээр 70 хүн нэмэлтээр эргүүл хийлгэж байгаа” гэлээ. Мөн Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Дашдорж “Өнгөрсөн 14 хоногт харьцангуй тайван байсан. Энэ их цасны улмаас дуудлага нэмэгдсэн. Цас орж, хальтиргаа гулгаа үүссэний улмаас замын ачаалал нэмэгдэж, хөдөлгөөний эрчим суларсан. Хайлаастын, шинэ Гэмтлийн гээд зарим өсгүүр газарт гулгаа их үүсч автомашины хөдөлгөөнд их ачаалал үүсгэсэн. Мөн галт тэрэгний тээвэрлэлт нэмэгдсэн нь хөдөлгөөний эрчмийг бууруулахад нөлөөлж байна” гэлээ.

“Энэ сарын 17-18-нд орсон цас зарим газраар 16-21 см хүрсэн. Хот орчмын зам, даваа хаагдаж боогдсон газар байхгүй. Хэдийгээр зам, даваа хаагдаагүй ч хальтиргаа, гулгаа нэмэгдсэн” гэдгийг НОБГ-ын дарга, Онцгой байдлын хурандаа Н.Уламбаяр танилцууллаа.

Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нийслэлд нөхцөл байдал хүндэрч буйг дурьдаад “Байгалийн давагдашгүй хүчин зүйл бий болсон тохиолдолд дахин бүх нийтийг хамарсан арга хэмжээ авна” гэлээ. Мөн ирэх 14 хоногт хийх ажил болон яаралтай авах арга хэмжээнүүдийн талаар үүрэг чиглэлийг холбогдох газар, хэлтсийн дарга нарт өглөө. Хотын төв болон нийслэлээс гадагш гарах зам давааны цас мөсийг арилгах, холбогдох байгууллагуудтай нь ярилцаад цас цэвэрлэгээнд цэргийн алба хаагчид, оюутнууд, ЕБС-ийн ахлах ангийн сурагчдыг хамруулах зэргээр энэ 7 хоногт гудамж талбайн цасаа цэвэрлэж дуусгахыг үүрэг болголоо гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ард 2016-11-23 05:16:25
    хүрзээр цавчаад байдаг дараа хавар нь нөгөө нимгэн зам нь энд дэндгүй хөвхроод нил хонхор ёнхор болно гэдгийг мэдэхгүй цаад наадхаа бодохгүй зөвхөн өнөөдрөө л й...
  • иргэн 2016-11-22 07:56:34
    цэргүүдийг дайчлах нь маш зөв санаа, дэмжиж байна
  • Kotok 2016-11-21 15:06:59
    Бат-Үүл бүх цасыг оронгуут арилгачаад болохгүй Коток орж гулгадаг байлаа БИД.
  • Zochin  2016-11-21 14:12:59
    Oorsdiin onogdson ajlaa hiij chadahgui iimhen tsasiig orj bhad ni l ter mashinaa yavuulaad toirson bol hot iim baidald orohgui oorsdoo tseverle za!!!!
  • зочин 2016-11-21 13:25:12
    ЗА ЭНЭ НӨХДҮҮД Ч БАРАХГҮЙ НЬ БОЛТОЙ ДОГОО. НИЙСЛЭЛЧҮҮД БИД Ч МОРДОХЫН ХАЗГАЙ ГЭЭЧ Л БОЛЧВУУ ДАА???
  • lalar 2016-11-21 11:44:43
    mungu ideheees uur ymgui manai tor helehees tsaashgui ard tumen
  • Zochin  2016-11-21 10:36:26
    Zaluuchuudad ajliin helsiig ny tsagaar tootsood egchih,tegvel zaaval tsereg oyuntan geh hereggui, ajilgui zaluuchuudaa daichil
  • Гэнэт сэрэв үү 2016-11-21 08:43:11
    Давагдашгүй хүчин зүйл гэдгийг ойлгосонгүй Энэ дайны цасанд сүйд болж байгаа бол муу байнаа Эхлээд өөрсдөө ажил зохио Болохгүй бол Үүл баатраас асууж болно ш дэ...
  • зочин 2016-11-21 06:39:48
    Сурагчдыг даажлаад байхдаа яахав дэ. Цэргүүдийг дайчлах хэрэгтэй ш дэ одоо тэд нар юу хийж байгаа юм бэ. эсвэл дарга нар өөрсдөө цэвэрлэх хэрэгтэй
  • өөөөөөөа 2016-11-21 06:10:35
    Зүтгэнэ гэсэн МАНгарууд өөрсдөө эхлээд цэвэрлэчих_ дараагийн цас ороход бид цэвэрлэнэ.
  • unen 2016-11-21 05:51:22
    bitgii khutsaa, oyutan suragchdaar tsas tseverluulekhguishuu ajilgui turiin albaniikhnaa daichil malnuud
  • Зочин 2016-11-21 05:51:12
    Зүгээр л мөнгөөр дарга болсон улс анхны цасны сорилтоор ямар чадвартай дарга нар вэ гэдгээ харууллаа Тэгсэн хирнээ энэ жилийн цас ноднингийн өвлийн туж орсон ца...
  • zochin 2016-11-21 05:29:12
    zubuu.bugdeeree ajillaj baij l hundreliig tuulna.daichilj blnoo
  • Зочин 2016-11-21 05:17:27
    Дайнтай байгаа Ирак, Сиритэй адил уу, цэргүүдийг дайчилах нь зөв, багажаар сайн хангаад арилгасан шиг арилгуул, хоёрын хооронд шоу хэрэггүй шүү Сандуй, Батболд...
  • энхээ 2016-11-21 05:05:07
    ЭНЭ ЗӨВ САНАА БАЙНА, МЭДЭЭЖ БАГАЖ ӨГӨХ БАЙЛГҮЙ ДЭЭ
  • uursduu ajlaa hii 2016-11-21 04:24:12
    Хотын дарга цас ид орсон үеэр нь амарчихаад, дагтаршаад мөс болчихсоных нь дараа цэрэг, оюутнуудаар хийлгэхээ болих хэрэгтэй. өөрсдөө ажлаа эхлээд хий...
  • хотын иргэн 2016-11-21 04:16:45
    Цэргүүд, оюутнуудыг дайчилдаг нь маш зөв.Гэхдээ тэдэнд хүрэлцэхүйц багаж, хэрэгсэл өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол гар хоосон хүмүүсээс үр дүн гарахгүй.....