Монгол Улс БНАСАУ-д хүмүүнлэгийн тусламж үзүүллээ

Монгол Улсаас БНАСАУ-д суугаа Элчин сайд С.Цоггэрэл БНАСАУ-д болсон үерийн гамшигтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас үзүүлж буй хүмүүнлэгийн тусламжийг БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Ри Гил Сөнд хүлээлгэн өгчээ.

Элчин сайд С.Цоггэрэл үерийн улмаас олон хүний амь үрэгдэж, эд материалын ихээхэн хохирол учирсантай холбогдуулан Монгол Улсаас байгалийн гамшигт нэрвэгдсэн ард иргэдэд зориулан дулаан хөнжил, хувцсыг хүмүүнлэгийн тусламж болгон өгч байгааг тэмдэглэлээ.

Гадаад хэргийн дэд сайд Ри Гил Сөн хүмүүнлэгийн тусламжийг хүлээн авах үеэр байгалийн гамшиг тохиолдсон хүнд хэцүү үед тусламж үзүүлсэн Монгол Улсын Засгийн газар болон монголын ард түмэнд талархал илэрхийлээд, тусламжийн эд зүйлс гамшигт өртсөн иргэдэд эд материалын хувьд төдийгүй сэтгэл санааны чухал дэмжлэг болно гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.