Таны зогсолт хийсэн хэдхэн секунд бусдын амь насыг аварна
Та дунд сургуулийн хичээл орох болон тарах үед гарцан дээр зохицуулалт хийж зогсож буй цэнхэр хувцастай хүмүүсийг юу хийж байна гэж боддог вэ? Манай зарим жолооч ямар ч хэрэггүй ажил хийж зогсдог гэсэн бодолтой байдаг бололтой. “Хоцрох гээд яарч ядаж байхад замаас зайлаач” гээд харааж байх юм. Уг нь тэд бидний хүүхдүүдийг хэн нэгэн балмад этгээдийн автомашины дугуйны нөхөөс болгохгүйн тулд сайн дураараа зохицуулалт хийж зогсож байгаа.

2013 онд 37 хүүхэд зам тээврийн ослоор амиа алдсан байна. Нэг анги танхим хоосон байна гээд төсөөлөөд үз. Тэдгээр хүүхдүүдийн ихэнх нь сургуулийн орчинд энджээ. Өөрөөр дээрх сайн дурын зохицуулалт байдаггүй, эсвэл хэрэгждэггүй орчинд хүүхдүүд осолд өртөж, амь нас, эрүүл мэндээрээ хохирсоор байна.

Тавхан секунд зогсолт хийх нь таныг болоод бусдын эрүүл мэнд, амь насыг хамгаалж байгаа талаар ганц удаа ч болов бодоод үзээч гэж жолооч нараасаа хүсмээр байна.

Л.Тамир
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.