Р.Эрдоганы ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ үргэлжилсээр...

Хэмжээлшгүй эрх дархтай Туркийн Ерөнхийлөгч Ресеп Тайип Эрдоганыг суудлаас нь унагах зорилготой цэргийн эргэлт хагас өдөр ч бололгүй замхарснаас хойш тус улсын эрх баригчид “Их цэвэрлэгээ”-гээ үргэлжлүүлсээр байна. Хамгийн сүүлд авсан мэдээллээр гэхэд 15 мянган төрийн албан хаагч ажлаасаа халагдаж, 375 төрийн бус байгууллага хаалгаа барьжээ.

Цэргийн эргэлт тус улсад 30 орчим жилийн дараа гарсан нь энэ байсан юм. Тэгвэл үүний дараа Р.Эрдоган цэргийн эргэлт хийх оролдлогыг бурхны бэлэг хэмээж, “их цэвэрлэгээ” хийхээ тунхаглаж байв.

 
Хэргийг эргэн сануулбал, өнгөрөгч долдугаар сард танк, нисдэг тэргээр зэвсэглэсэн армийн бүлэглэл Туркийн гол хотуудын чухал цэгүүдийг эзлэн авахыг оролдсон бөгөөд энэ үеэр нийт 265 хүн амь үрэгдсэний 161 нь энгийн иргэд, 104 нь босогчдын талынхан байсан гэдэг. Харин Газар дундын тэнгисийн эрэгт амарч байсан Ерөнхийлөгч Эрдоган Истанбулд эргэн ирж, иргэдийг гудамжинд гарч тэмдэхийг уриалснаар эргэлт хийх гэсэн оролдлого бүтэлгүйтсэн. Цэргийн эргэлт тус улсад 30 орчим жилийн дараа гарсан нь энэ байсан юм.
 
Тэгвэл үүний дараа Р.Эрдоган цэргийн эргэлт хийх оролдлогыг бурхны бэлэг хэмээж, “их цэвэрлэгээ” хийхээ тунхаглаж байв. Энэ хүрээнд улс даяар онц байдал тогтоож, бослого өдүүлсэн цэргийн албан тушаалтнууд хийгээд шүүгч, прокурор, бүр боловсролын байгууллага руу хүртэл орж төрийн албан хаагчдыг хоморголон халж байлаа.
 
Туркийн эрх баригчид энэхүү цэргийн эргэлт хийх оролдлогыг шашны номлогч Фетуллах Гулен хөшигний араас удирдсан гэж үзэж, түүнтэй холбоотой бүхий л боловсролын байгууллага, төрийн албан хаагчдыг шалгаж, тагнан, хорьж цагдаж эхэлсэн байдаг. Хэдийгээр онц байдал зарлаад нэлээд хугацааг үдсэн ч, “их цэвэрлэгээ” тойрсон баривчилгаа дуусаагүй байгаа бололтой. Цэвэрлэгээ эхэлснээс хойш нийтдээ 100 гаруй мянган албан хаагч ажилгүй болж, хэдэн арван хэвлэл мэдээллийн байгууллага үйл ажиллагаагаа зогсоосон байна.
 
Тэгвэл энэ удаагийн баривчилгаагаар цагдаа, цэргийн алба хаагчид, Дотоод хэргийн яамнаас эхлээд газар агентлагт ажилладаг нийтдээ 15726 хүн ажлаасаа халагдах арга хэмжээ авхуулжээ. Мөн хүний эрх, соёл, эмэгтэйчүүдтэй холбоотой үйл ажиллагаа явуулдаг 375 Төрийн бус байгууллага үйл ажиллагаагаа зогсоосон байна. Цаашдаа ч цэвэрлэгээ үргэлжилсээр байх төлөв ажиглагдаж байгаа юм.
 
Учир нь хоморголой халах үйл ажиллагааг онц байдлын хүрээнд хэрэгжүүлж буй бөгөөд цэргийн эргэлтээс хойш өнгөрөгч аравдугаар сард дахин гурван сараас сунгаж, ирэх оны нэгдүгээр cap хүртэл үргэлжлүүлэхээ мэдэгдсэн. Тиймээс энэ хугацаанд эрүү шүүлт, цаазаар авах ялыг хориглон иргэдийн амьд явах, шударга шүүлгэх эрхийг баталгаажуулдаг Европын хүний эрхийн конвенц үйлчлэхгүй.
 
Гэхдээ өрнөдийн зарим орнууд, хүний эрхийн байгууллагууд Туркийн эрх баригчдын энэ мэт үйл ажиллагааг шүүмжилж, цэргийн эргэлтэд оролцсон хүмүүс бус Ресеп Тайип Эрдоганы үйлдлийг зорилготойгоор шүүмжлэгчдийг хоморголон баривчилж байгааг онцолж байна.

Монголын мэдээ
Б.Даваахүү

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-11-24 00:53:16
    Америкийн явуулга, Эрдоганыг зориуд ийм байдалд оруулаад эргүүлээд дарангуйлалын эсрэг иргэний дайн үүсэнэ гэдгийг хүлээж байгаа юм, манайд ТББ-ыг ингэж цөөлөх ...
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах