Гоц халдварт цэцэг өвчин гарч, хорио цээр тогтоожээ
Ховд аймагт ямааны гоц халдварт цэцэг өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоожээ. Тодруулбал, тус аймгийн Ховд сумын Баянгол багийн нутагт энэхүү өвчин гарсан нь шинжилгээгээр тогтоогдсон байна.

Энэ асуудлаар Ховд аймгийн онцгой комисс өчигдөр хуралдаж, өвчин гарсан бүс нутагт хорио цээрийн дэглэм тогтоохоор болсон байна.

Иймд иргэдийг онцын шаардлагагүй бол дээрхи бүс нутаг дэвсгэрт зорчихгүй байх, мал, амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүний шилжилт хөдөлгөөн хийхгүй байх, баталгаатай газраас гарал үүслийн гэрчилгээтэй мал махыг хүнсэндээ хэрэглэж байхыг албаныхан анхаарууллаа.
Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-11-24 01:31:18
    Халуун зунаар хонины цэцэг өвчин гарч л байдаг, одоо ямаанд тусаж л байдаг, богийн мялзан ч гэж хаа байсан юм, энэ Хятадын хорлол уу, Мал эмнэлгийн уналт уу