Дэлхийн шилдэг гэрэл зураг: “Найзууд”
“Дэлхийн шилдэг гэрэл зураг” буландаа ОХУ-ын гэрэл зурагчин Элена Карневагийн бүтээлийг онцолж байна. Тэрбээр гэр бүл, хүүхдийн зургийн чиглэлээр мэргэшсэн уран бүтээлч бөгөөд Москва хотод байрлан уран бүтээлээ туурвидаг ажээ. Дээрх зураг амьтад болон хүүхдийн нөхөрлөлийг өгүүлэх цуврал бүтээлийнх нь нэг.
 
Гэхдээ дэлхийн авьяаслаг гэрэл зурагчдын чансаагаа сорьдог  тэмцээнд  ирсэн 4419 зурагнаас оролцсон төрөлдөө дэд байр эзэлсэн бүтээл юм. Гэм зэмгүй, цав цагаахан өөрийн гэсэн ертөнцдөө амьдрах хүүхдүүд л мал амьтдыг аюул гэж харалгүй жинхэнэ утгаараа нөхөрлөж чаддаг хэмээн зурагчин бүсгүй боддог гэнэ.
 
Ямар нэг буруу ойлголтын уршигаар хүмүүс амьтнаас айдаг бол тэрбээр өөрийн зургуудаараа дамжуулан тэдний айдсыг үгүйсгэхийг зорьсон  байна. Тиймдээ ч түүний бүтээлүүдэд  хүүхэд, амьтны нөхөрлөлийг бодит өнцгөөс дүрсэлсэн байдаг аж. “Найзууд” гэх энэ бүтээлд бяцхан хүү жижигхэн ишигний хамт модон дээр сууж, дотноор толгойгоо нийлүүлэн буй онцгой  агшин ийн буужээ.   
Монголын мэдээ
Б.Даваа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-11-24 03:03:02
    Монгол малчны хотонд бол мөч бүрт ийм тохиолдол байгаа, гагцхүү түүнийг энэ байдлаар мэргэжлийн түвшинд хальсанд буулгасан нь хэд юм болдоо
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах