Б.Чойжилсүрэн: БНХАУ-тай хийх байсан хэлэлцээрүүд хойшилсон нь үнэн
УИХ-ын чуулганы хуралдаанаар  “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.  Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.

-УИХ-ын гишүүн Ж.Батзандан: 2017 оны үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхэд төсөвт тодорхой хөрөнгө суусан байгаа. Гадаад дотоодын дотоодын зээл тусламжаар хэрэгжүүлэх хөтөлбөр бодлогууд байгаа. Гэтэл сүүлийн үед гадаад харилцаан дээр асуудал үүслээ гэх сигнал ирээд байна. Урд хөршид айлчлах байсан манай шадар сайдын айлчлалын  хойшлуулсан мэдээлэл байна.  Урд хөршөөс авах байсан зээлийн гэрээг зогсоох талаар  Хятадын хэвлэлүүдэд гарч байна. Сангийн сайд ямар байр суурьтай байна. ОУВС-тай байгуулах гэрээ хэлэлцээр ямар төвшинд явж байгаа вэ? Үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх нөхцөл бүрдсэн үү? Мөн нүүрсний үнэ 300 ам.доллар гарчихлаа. Нүүрсний борлуулалт 50 ам.доллар болсон байна. Ийм зөрөөтэй борлуулалтаа гайхамшигтай гэх юм. Зэсийн үнэ өслөө. Төмрийн хүдэр өсөх хандлагатай байна. Түүхий эдийн ханш төсөвт тусгаснаар дээгүүр гараад ирлээ. Үүнд онцгой бодлого хэрэгтэй.
 Орон нутгийн сонгуулиас хойш зарим аймгуудын Засаг дарга томилохгүй байгаа мэдээлэл байна. Сүхбаатар аймаг болон Баянзүрх аймгуудад Засаг дарга томилоогүй байгаа.  АН ялсан 104 сумаас дөнгөж 28 сумын Засаг дарга томилогдсон байна. Засаг дарга томилогдохгүй байгаагаас Засаглалын хомстол нүүрлээд байна. Үүн дээр ямар бодлого барих вэ?” гэсэн юм.

-Сангийн сайд Б.Чойжилсүрэн:  Далай ламын айлчлал хийх бүрт  өмнөд хөрш таатай ханддаггүй.  Энэ сарын 27,28 өдрүүдэд  БНХАУ-тай хийх байсан хэлэлцээр хойшлогдсон нь үнэн. Үүнээс үүдээд ирэх онуудад эдийн засгийн хувьд бэрхшээл гарахыг үгүйсгэхгүй. Урьдчилан хэлэх эрт байна. Нүүрсийг “Эрдэнэс таван толгой” “Чалько” компанитай байгуулсан гэрээний дагуу борлуулж байгаа.
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • монгол хүн 2016-12-28 09:03:20
    ашигт малтмалаа ашиглаж эдийн засгийн хямралаас гарах хэрэгтэй 90_94н оны хямралас гаргасан ерөнхийлөгч Очирбат ерөнхийсайд Бямбасүрэн гуай хоёроос туршлага ав...
    66.181.188.91
    Мэдэгдсэн Хариулах
  • Норов 2016-12-01 12:30:12
    Яг ямар хэлэлцээр хийх гэж байсныг нь интернэтэд ил тавьчихүй юу даа. Тэр хэлэлцээрийг чинь бусад оронтой ч бас хийж болдог юм.Заавал Хятадаар яах юм.Япон байна...
    66.181.190.188
    Мэдэгдсэн Хариулах
  • naruto 2016-11-25 12:21:02
    чи одоо анхааралтай ажиглахаа боль. ажлаа хий. эсвэл.............
    103.212.118.25
    Мэдэгдсэн Хариулах
  • эрка 2016-11-24 06:06:55
    Хүнээс юм гуйж байгаа бол уур уцаарыг нь хүргэж байгаад гуйдаг хүн гэж байх уу.Эрүүл ухаантай хүн бна уу энэ ерөнхийлөгч, их хурлын дарга, гишүүд дунд.
    103.26.193.50
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2016-11-24 04:53:54
    Яая даа энэ хөлдүү чойжоог гадаах замаас илүү хөлдүү нөхөр юм аа, үүнээс болоод ирэх жилүүдэд эдийн засагт хүндрэл болно гэсэн байна ш дээ, Сангийн сайд ингээд ...
    202.70.34.70
    Мэдэгдсэн Хариулах
  • Mal MAN 2016-11-24 04:44:39
    Bitgii ter zeel ni bvteesei awraga mogoin amand baga bagaar zalgiuulj bgaaagaa medej bna uu TENEGVVDEE Lalariin dalai lam hend heregtei ym vhsen hoinoo
    203.91.115.35
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-11-24 04:20:43
    Далай лам ер нь хэнд хэрэгтэй юм бэ.Тэгээд ч хятад улсын хэлэлцээрээс болж эдийн засаг бэрхшээлтэй болно гэдэг эмгэнэлтэй асуудал.
    203.91.116.34
    Мэдэгдсэн Хариулах
  • Хуцалгүй ажлаа өг малаа 2016-11-24 03:55:22
    Ард түмнийг хувхайруулж байж.
    202.9.41.113
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-11-24 03:29:03
    АН-аас УИХ-д сууж байгаа Батзандан мэт нь ийм солиотой байгаа юм чинь орон нутагт ЗД-д нэр дэвшигчид бүр дор байх гэж бодоод байгаа юм болов уу
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах