Сурагчдыг цас цэвэрлэгээнд дайчлахгүй байхыг үүрэгдэв

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр хотын дарга С.Батболдоос хотын цас, мөсний цэвэрлэгээний чиглэлээр зохион байгуулж байгаа ажлынх нь талаар мэдээлэл сонсч  үүрэг, чиглэл өглөө.

Сүүлийн өдрүүдэд цас дараалан орж, 13 см, зарим газраа 26 см зузаан цасан бүрхүүл тогтсон. Замын хальтиргаа, гулгааг арилгахад 695 тонн давс, 438 тонн бодис зарцуулж, 189 тонн давс, 597 тонн давсны үлдэгдэлтэй болжээ. Зам талбайн 609 үйлчлэгч, 39 машин өдөр бүр тогтмол ажиллаж байгаа бөгөөд цэргийн албан хаагчид оролцож байгаа юм. Мөн оюутнууд туслахаа хотын даргад илэрхийлсэн бол ахлах ангийн сурагчдыг зөвхөн сургууль орчмынхоо зам, талбайг цэвэрлэх ажилд  оролцуулж болох талаар зохицуулалт хийжээ.  

Хотын хөрөнгө санхүү, цэвэрлэгээний техник хэрэгсэл, давс, бодисын нөөц, хүн хүчтэй нь харьцуулбал давагдашгүй гэж хэлж болох байгаль, цаг уурын хүндрэл тохиолдсон. Ийм хэмжээний хүндрэлийг дан ганц хүний хүчээр биш, техник технологийн хүчээр давах хэдий ч зориулалтын техник хэрэгсэл байхгүй байгааг хотын дарга танилцууллаа.

Цасны зузаан 3 см-ээс нимгэн үед давс, бодис цацвал үр дүнгээ өгдөг учир зам, талбайн үйлчлэгч нар шөнө орсон цасыг 3 см-ээс нимгэн болтол эхлээд гараар цэвэрлэж байна. Техник хэрэгслийн цас түрдэг хэсэг резинэн байдаг, хэрвээ төмөр байвал зам, талбайгаа эвддэг. Стандартын ийм техник хэрэгсэл дутагдаж байгаа ч хотынхон болон Тохижилт, үйлчилгээний компанийнхан бүх хүчээ дайчлан ажиллаж, зарим асуудлаа ч шийдэж эхэлж байгааг хотын дарга хэллээ. Тухайлбал, хотын захиргаа ойрын өдрүүдэд цас хайлуулах бодисоо оруулж ирэн, явган хүний зам, талбайн цас цэвэрлэдэг бага оврын машин авах болсон байна.

Нөхцөл байдал хүнд, техник хэрэгсэл дутаж байгаа тал бий ч хүн хүчээ зөв зохион байгуулж, үр дүнтэй  ажиллах хэрэгтэйг Ерөнхий сайд анхаарууллаа.

Түүнчлэн:

1.  Давс, бодис нөөцлөхөд зориулж Засгийн газрын нөөцөөс хөрөнгө гаргаж өгье. Асуудлаа танилцуул.

2.  Цас цэвэрлэгээний зориулалтын техник хэрэгслийг зээл, концессын зарчмаар яаралтай авч, аль болох богино хугацаанд оруулж ирье. Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газар үүрэг өгсөн байгаа, саналаа хэлж, хамтарч ажиллаарай.  

3.  Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг нийтийг хамарсан цас, мөсний цэвэрлэгээнд дайлчилж  болохгүй, энэ талаар зохион байгуулж байгаа ажлаа одооноос зогсоо.

4.  Харин оюутнууд, ажилгүй иргэдэд тодорхой хэмжээний талбайг хуваарилж, түүнд нь тохирсон ажлын хөлсийг нь өгч цагийн ажил эрхлэх боломж олгох замаар дайчилж ажиллуул.

5.  Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу аж ахуйн нэгжүүд, орон сууцны СӨХ-үүд ойр орчмын 50 метр хүртэлх зам талбайгаа цэвэрлэх, мэргэжлийн байгуулалагатай ярилцаж цас, хальтиргаа ихтэй замд зуны дугуйтай зорчих автомашины хөдөлгөөнд зохицуулалт хийж болох эсэхийг судлах, цас цэвэрлэх ажлыг хөнгөвчилсөн монгол инженерүүд, оюутнуудын зохион бүтээсэн техник хэрэгслийг турших, үр бүтээлтэйг нь үнэлэх, худалдаж авах зэргээр тодорхой ажил хийхийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод үүрэг болголоо.

Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, өвөл дөнгөж эхэлж байна, 12, 1 дүгээр сард ч цас ихээр орно, иймд цас, мөсний цэвэрлэгээний ажилд бэлтгэлтэй байх, шаардагдах хүн хүч, техник хэрэгсэл, санхүүжилтийг шийдэх зорилгоор Засгийн газар ирэх долоо хоногт ээлжит бусаар хуралдана гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бор 2016-11-25 03:39:07
    СУРГУУЛЬ ОРЧНЫ ЦАСЫГ БАГШ НАР НЬ ХИЧЭЭЛЭЭ ОРХИН ЦЭВЭРЛЭЭД, БАГШ НАРААСАА ХАМААГҮЙ ӨНДӨР ТОМ АХЛАХ АНГИЙН ХҮҮХДҮҮД ЦОНХООР ХАРЖ ШООЛЖ ИНЭЭЛДЭЭДЛ...
    122.201.26.171
    Мэдэгдсэн Хариулах
  • ! 2016-11-25 02:24:31
    Наад малын эмч чинь албан тасалгаагаа тансаглуулахад зарцуулсан улсын мөнгөөр замын цас цэвэрлэх машин авч болох л байсан шдээ!!!!
    103.26.194.3
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-11-25 01:45:55
    KHUURKHIIS , KHOTYN DARGA NI CHI MYA SETGEKH YUM , ERUNKHII SAYD NI CHI MYA SETGEKH YUM DAA
    103.229.120.88
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-11-24 08:20:39
    Ахлах ангийн сурагчид, оюутнууд цас цэвэрлэх нь зүйтэй. Яасан их мөнгөтэй байнаа. Цас цэвэрлэхэд хөлсийг нь өг ч гэх шиг
    202.179.31.106
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin  2016-11-24 07:54:44
    Энэ засгийн газар чааваас нэг аж ахуйн ажил ярих төдий. Том бодлого зорилт хаана байна вэ.
    202.131.243.186
    Мэдэгдсэн Хариулах
  • Чулуун 2016-11-24 07:30:34
    Ахлах ангийн хүүхдүүдийг автозамын биш сургуулийн орчин тойрныхоо цасыг арилгахад дайчилж, нийгмийн ажилд оролцуулах ёстой гэж бодож байна.
    202.21.106.168
    Мэдэгдсэн Хариулах
  • ахмадууд  2016-11-24 06:41:58
    Энэ засаг оролцох хийх зүйлийнхээ учрыг үнэн олохгүй нээ. Хүүхэд залуус гэртээ сууж байг. Ахмадууд хүрзээ бариад гарцгаая. Хүн сүрдээд ерөнхий сайдын хэмжээний ...
    103.206.195.254
    Мэдэгдсэн Хариулах
  • yuuuuuuuuuuuuuu 2016-11-24 06:24:52
    хэхэ энэ засаг төр ажлаа мэдэхгүй иргэдээр ажлаа заалгах юмаа фасе дээр сурагчдаар цас цэвэрлүүлж болохгүй гээд хүүхдйин эрхийн түгээмэл тунхаглал ын заалтын ...
    59.153.87.3
    Мэдэгдсэн Хариулах
  • а 2016-11-24 06:07:01
    мэдээжээр орох байсан цасан дээр чацга царайлаад гэртээ харьж байгаа юм чинь хаврын хатуу шуурганаар хатсан чацга болох юм байна даа
    202.179.23.62
    Мэдэгдсэн Хариулах