Жолооч нар  хальтиргаанаас болж осол аваар гаргасан бол хохирлоо барагдуулах боломжтой
Замын цагдаагийн газарт халтиргаа гулгаанаас үүдэлтэй ослын дуудлага хэд дахин нэмэгджээ. Өвлийн улиралд өдөрт 350-360 дуудлага бүртгэгддэг байсан гэнэ. Харин өнгөрсөн долоо хоногоос эхлэн ослын 500-600 дуудлага Замын цагдаагийн газарт ирдэг болсон байна. Мөстсөн зам дээр автомашинууд ар араасаа цувран мөргөлдөх, замын уулзвар, өгсүүр зам дээр хий эргэж зогссоноос болоод замын түгжрэл үүсч байгаа аж. Энэ талаар манай сонины сэтгүүлч сурвалжлага бэлтгэжээ.

Сүүлийн үед замын түгжрэл, осол аваарын тоо буурахгүй, нэмэгдсээр байгаа гэнэ. Тодруулбал, Чингэлтэй дүүрэгт зургаан машин ар араасаа цувран мөргөлдсөн осол гарсан. “Аксент” маркийн автомашины жолооч гэнэт тоормос гишгэж зогссоноос болж машинууд ар араасаа цувран мөргөлджээ. Харин Яармаг, Нисэхийн замын цасыг цэргүүд цэвэрлэж байгаа учраас осол өмнөх өдрүүдээсээ арай багассан гэдгийг Замын цагдаагийн газрынхан онцолжээ.

Замын халтиргаа, гулгаанаас болж өглөө, оройд түгжрэл үүсээд байгаа. Үүний гол шалтгаан нь мөсөн каток болсон зам дээр машинууд хий эргээд зогсчихдог. Иймээс цагдаа нар арга ядаад дэлгүүрээс давс худалдан авч, машин хий эргээд байгаа газарт цацаж, машины араас түрж өгч тусалж байгаа гэнэ. Ойрын өдрүүдэд дүүргүүдийн замын цагдаагийн тасаг ачаалал ихтэй байгаа.

Замын цагдаагийн газраас цас, мөсийг нь арилгаагүй зам дээр осолд орсон тохиолдолд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн хүрээнд хохирлоо замын арчлалтыг хийгээгүй байгууллагаас нэмэжлэх боломжтойг албаныхан онцолсон байна. Нийслэлийн төвийн зургаан дүүргийн төв зам дагуу гудамж талбай, авто замын арчлалтыг “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ хариуцан ажилладаг бөгөөд та осолд орсон газрынхаа зам талбайн арчилгааг хийх ёстой газраас хохирлоо нэхэмжлэх эрхтэй гэнэ.
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Hunnu 2016-11-27 14:15:47
    Osol gedeg ugnii araas avaar gej hari ug bichdeg ni yamar uchirtai yum be? Mongol heliig ingej buzarlah hereg yun? Er ni iimerhuu ugnuud ih bolj bgaa shuu
    103.26.193.67
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin  2016-11-26 05:16:32
    ene odoo ymar teneg gar we heden onii medee we.
    119.40.103.254
    Мэдэгдсэн Хариулах
    • Нэрээ энд бичихгүй 2016-11-26 11:27:12
      Үхэр минь чамд сүүлд батлагдсан хуульд орсон заалтыг чиний төлөө хэлж өгч бн
      150.129.140.136
      Мэдэгдсэн Хариулах