Энэ 7 хоногт MOVIE SWING тоглолт болно
Киног амьдруулдаг хамгийн чухал зүйл бол яахын аргагүй амьд дүрслэл бүхий хөгжим юм. Тэгвэл кино сонирхогч та бидний сэтгэл зүрхэнд хоногшсон Дэлхийн болон Монголын олон сайхан киноны хөгжмүүд улсын Филармонид эгшиглэх нь ээ.
 
Тус тоглолтод улсын Филармонийн Баянмонгол жазз найрал хөгжим удирдаач С.Саруул-Од /СТА/, дуучин Н.Наранбаатар /СТА/, Ц.Хулан /СТА/, П.Өнөржаргал /СТА/, Б.Солонго нар киноны дуунуудыг амьдруулан дуулах аж. Тоглолт улсын Филармонийн тайзнаа 2016 оны 12-р сарын 02-нд 19:00 цагт ганцхан удаа тоглогдох аж.
 
Тасалбарыг Филармонийн касс, онлайн худалдааны www.ticket.mn сайтаар худалдаалж байгаа бөгөөд 1900-1617 үнэгүй хүргэж өгч байна. Тасалбарын үнэ 15,000₮ байх ба Юнителын хэрэглэгчид 100gg оноогоор 5000₮ хөнгөлүүлэн худалдан авах боломжтой юм.
 
Дэлгэрэнгүй мэдээллийг: www.mgl-philharmonic.com болон 70118012, 70148012, 99925074-с лавлана уу.
 
Та бүхнийг кино ертөнцөөр хамтдаа аялахыг урьж байна.




 

 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.