М.Ананд: Эхнэрийнхээ баярлаж буйг харах сайхан байлаа

Японы Фүкүока хотноо болсон энэ оны сүүлийн кюүшюү башё өчигдөр өндөрлөсөн. Мэргэжлийн сүмо бөхийн энэ удаагийн башёгийн барилдаанд 71 дэх их аварга Какүрюү М.Ананд эзэн хааны цом гардсан юм.

Тэрбээр тус башён 15 дахь өдрийн барилдаанд ёкозүна Харүмафүжи Д.Бямбадоржийг давж, 14 даваа, нэг унаатайгаар башёг дуусгасан билээ. Тэрбээр хоёр жилийн өмнө кюүшюү башёд 10 дараалан давсан амжилттай явж байгаад 11 дэх өдрөө харамсалтайгаар ялагдаж байсан удаатай. Тэгвэл энэ удаа тэрхүү өдрийн азгүйтэлдээ цэг тавьж, дээд зиндааны гуравдах түрүүгээ авч чадсан билээ.

Гэр бүл нь түүнийг тун их дэмждэг тухай тэрбээр дурьджээ. М.Ананд энэ башёд тэргүүлэх нь нэгэнт тодорхой болсон 14 дэх өдрийн барилдааны дараа  түүний эхнэр Мөнхзаяа олны нүдэн дээр халуун дотноор үнссэн юм. Үүний дараа  М.Ананд “Эхнэр минь намайг дандаа л тайвшруулдаг байсан. Өнөөдөр эхнэрийнхээ баярлаж буйг харах сайхан байна” гэжээ. Мөн “Охинтойгоо уулзалгүй нэг сар болсон. Энэ хугацаанд маш олон зүйл хийж чаддаг болсон байна билээ” хэмээн ярьсан байна.

mminfo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • баяр 2016-11-28 08:03:31
    Мэргэжлийн сүмо бөхийн энэ удаагийн башёгийн барилдаанд 71 дэх их аварга Какүрюү М.Ананд озэки шагналаа гардсан юм. Ойлгосонгүй тайлбарлана уу
  • fe 2016-11-28 07:44:40
    tsaad japanii harj bgaag deee
  • Ананд 2016-11-28 06:24:31
    ингэж байж шийтгүүлэх нь дээ