Ж.Бат-Эрдэнэ: ОУВС-тай хэлэлцээр хийгээд тусламж авах үйл явцаа түргэтгэх шаардлагатай байна
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнээс цаг үеийн зарим асуудлаар байр суурийг нь сонслоо

-Эдийн засгийн сэргээх хөтөлбөр өнгөрсөн долоо хоногт батлагдан гарлаа. Хэлэлцүүлгийн явцад гишүүдийн зүгээс шүүмжлэлтэй хандаж байсан. Энэ хөтөлбөрийн үр дүн  1,8 жилийн хугацаанд гарахаар төлөвлөгдсөн байгаа шүү дээ?

-Миний хувьд  тогтоолын төслийн боловсруулсан ажлыг хэсэг орж ажилласан. Эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд  яамд  хамгийн хэрэгтэй, хамгийн эхэнд хийх ажлаа  зөв тодорхойлох гэдэг дээр анхаарсан. Иймээс ажлын хэсгийнхэн эдийн засгийн хүндрэлийг ямар байдлаар даван туулах вэ, гэсэн саналыг яамдаас авсан. Энэ дагуу эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд нэн тэргүүнд  буюу 1,8 жилийн хугацаанд хийх ажлуудаа тодорхойлсон. Ингэснээр 1,8 жилийн хугацаанд зөвхөн эдгээр ажлуудаа анхаарлаа хандуулах учиртай юм.   Яамдын зүгээс  хийх ажлаа жагсаалт болгон оруулж ирэх нь чухал биш нэн тэргүүнд валют олох, эдийн засгаа сэргээх төслүүдээ хөтөлбөрт оруулахаар ярьсан. Эдгээр төслүүдээ хэрэгжүүлж  1,8 жилийн хугацаанд эдийн засаг сэргээнэ гэж тооцоолсон.

-Хямралаас гарах анхны алхам нь ОУВС-аас тусламж авах. Гэтэл өнөөдрийг хүртэл Засгийн газар ОУВС-нд шийдвэртэй хариу өгөөгүй байгаа тухай гишүүд хэлж байна. Асуудлыг яагаад ингэж сунжруулаад байгаа юм бол?

- “Стэнд бай” хөтөлбөрт зайлшгүй хамрагдах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Миний зүгээс “Засгийн газар шийдвэрээ гаргаагүй байна, шийдвэрээ гаргах цаг нь болсон” гэсэн байр суурийг хэд хэдэн удаа илэрхийлсэн. Тухайн үед “Зээл тусламж авахаар санал тавьсан бусад газруудынхаа саналуудыг харж байж ОУВС-нд хариу өгнө” гэдэг тайлбар өгсөн. Харин одоогоор ОУВС-ын тусламжыг авах зайлшгүй шаардлагатай болчихлоо. Зээлжих зэрэглэл буурлаа. Үүнийг дагаад  гаднаас орж ирэх зээлийн хэмжээ улам л хумигдмал боллоо. Иймээс эргэлт буцалтгүй ОУВС-тай хэлэлцээрээ хийгээд тусламж авах үйл явцаа түргэтгэх шаардлагатай байна.

-Барилгын салбарын нөхцөл байдал өдрөөс өдөрт хүндэр байна. Таны хувьд Зам тээвэр барилга хот байгуулалтын яам гэж байхад төрийн нарийн бичгээр ажиллаж байсан. Энэ салбар хүндрэлээс гарахын тулд ямар алхам хийх хэрэгтэй вэ?

-Өмнөх Засгийн газрын үед газар олголтын ажлыг буруу зохион байгуулсан. Энэ нь барилгын салбарт бүтээн байгуулалт хийх бололцоог хумьсан шийдвэр болсон.  Одоо дутуу баригдсан барилгуудаа явуулах  хэрэгтэй байна. Үүний гол түлхүүр нь  найман хувийн зээл. Найман хувийн зээлээ маш яаралтай эргэлтэд оруулаад одоо баригдсан барилгуудыг борлуулах асуудалд нэн тэргүүнд анхаарах хэрэгтэй. Эрэлтээ дагаад барилгын сэргэх нь тодорхой.

-Ипотекийн зээл олголт өнгөрсөн сард дахин буурсан үзүүлэлттэй гарсан. Энэ байдал цааш үргэлжилбэл барилгын салбарын хүндрэл улам гүнзгийрнэ гэсэн үг?

-Засгийн газар “Наймын хувийн зээлээ нэмье” гэсэн бодлого барьж байна. Гагцхүү зээл нэмэхэд хөрөнгө мөнгөний асуудал урган гарч ирж байгаа. Иймээс гаднаас орж ирж байгаа зээл тусламжаасаа л барилга руу оруулах шаардлага үүсээд байна. Үүний нэг хувилбар бол гадны банк оруулж ирж найман хувийн зээл олгох. Гаднаас орж ирэх банкуудын өөрсдийн санал нь хүртэл хөрөнгө оруулалтын чиглэлээр орж ирье гэсэн юм билээ.
 
П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • бат 2016-12-03 09:40:01
    эдний хүссэнээр болохгүй байх Харин АН хүсвэл тэд амархан өгнө Урд нь тэгдэг байсан шүү дээ
  • Bulgan 2016-12-02 11:53:38
    Avgai huuhen soilson adgin ere chi chinii ym hiine gej yu baihav
  • ккк 2016-12-02 04:03:28
    ЗЭЭЛ БИШ НААД ТАРХИА АЖИЛЛУУЛААЧ
  • ganaa 2016-12-01 07:56:00
    ЭНЭ ГОМО МӨНХӨӨ ГЭДЭГ ХҮН СҮҮЛИЙН ХЭДЭН ЖИЛ ИНТЕРНЕТ СЭТГЭГДЛЭЭР ОД БОЛЖ ДУУСЛАА ЭНЭ ЕР НЬ ЯМАР ХҮН БАЙНАА ӨӨРӨӨ ЭРЭГТЭЙ МӨРТЛӨӨ ЭРЭГТЭЙ ХҮҮХЭД ОРОЛДДОГ ХҮН ЮМ ...
  • Иргэн 2016-12-01 03:03:53
    Энэ нөхрийн сахлыг харахаар эмэгтэй хүний ичимдэг эрхтэн санаанд ороод байгаа биз
  • ЗОЧИН 2016-12-01 02:23:59
    ХУДЛАА ЯРИАД Л СУУГААД БАЙХ ЮМ, ХУРДАН ХӨДЛӨӨЧ ЭЭ. ТА НАРААС ӨӨР ХЭН ХИЙХ ВЭ? ӨӨРТ АШИГ ГАРАХГҮЙ БОЛОХООР ТЭГЭЭД БАЙГАА ЮМ УУ?