Цахилгааны хэлбэлзлээс үүдэлтэй хоёр ч томоохон гал гарлаа
Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэлийн Онцгой байдлын газар, аврах анги, харъяа дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Аврах, гал унтраах ангиудын бүрэлдэхүүн гал унтраах, аврах ажиллагааг шуурхай зохион байгуулж ажиллалаа.

Тодруулбал, өчигдөр буюу долдугаар сарын 14-ний өдөр нийслэлийн нутаг дэвсгэрт хоёр ч томоохон гал гарсны унтраалаа. Баянгол дүүрэгт байрлах Монгол, Солонгосын хамтарсан “МК интернэшнэл” компанийн байранд 12.30 цагийн үед гал гарч, Онцгой байдлын албан хаагчид 6 автомашинтайгаар ажиллаж галыг унтраажээ. Гал түймрийн үед барилгад хүн байгаагүй гэжалбаныхан мэдэгдэж байна. Одоогоор галын шалтгааныг цахилгааны хэлбэлзлээс болсон байж магадгүй гэж таамаглаж байгаа юм.

Үүний дараа ОХУ-ын Элчин сайдын яамны баруун талын 40-р байранд гал гарч байна гэсэн дуудлага 14.30 цагийн үед дуудлага ирсэн. Дуудлагын дагуу аврах гал унтраагчид боломжтой бүхий л хувилбарыг ашиглан галыг унтраахаар ажилласан байна. Гэхдээ онц ноцтой энэ тохиолдолд манай аврагчдад тоног төхөөрөмж, хүчин чадал дутмаг байсныг иргэд оршин суугчид онцолжээ.

40 дүгээр байрны дээд давхарт гарсан гал дээврээр дамжиж 42 дугаар байрны дээврийг хамарсан тиймээс иргэдийг гадагш гаргаж, аюулгүй байдлыг хангаж ажилласан байна. Иргэд гал түймрийн шалтгааныг цахилгааны хэлбэлзэлтэй холбон тайлбарлажээ. Ямартай ч Нийслэлийн онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн галыг бүрэн унтрааж, аюулаас сэргийлж чадсан байна. Одоогоор галын нөхцөл шалтгааныг тодруулахаар Цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж байгаа аж.

Ами
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • к к к 2014-07-17 00:54:53
    Цахилгааны хэлбэлзэл нь ч юу ч билээ дээ. кВ, кВт-аа ялгадаггүй сурвалжлагч, төрийн албан хаагчид дураараа бичих юм аа. Бүр ойртуулаад цахилгааны утаснаасаа болсон гэвэл арай орйр дуулдаж байна.
    203.91.112.66
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-07-16 08:13:53
    naadmiin neeltee ter bumaar hiiheer gal untraah mehnik heregsel avaasai. turiin undurluguudee
    202.179.10.82
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-07-16 04:45:33
    Цахилгаан л гэх юм. Эзэн биегүй болохоор хөөрхий муу цахилгаан руу л чихэх юм даа.
    202.70.44.46
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-07-15 12:05:33
    Энэ галын аюулын үед хаа очиж замын цагдаагийнхан сайн ажиллаж байна лээ,Харин хөөрхий гал сөнөөгчид техник хэрэгсэл дутмаг хэдий ч ур чадвар маш сайн ажиллаж байгаа нь ажиглагдсан,,,
    112.72.13.213
    Мэдэгдсэн Хариулах
  • baatraa 2014-07-15 11:29:10
    amjilttai untraasan baina bayar hurgeye irgediig ersdeld uchiruulaad bgaa erchim huchnii bguullagaa zohitsuulahgui bol bolohgui baina shdee erhem gishuudee unee nemehees uilchilgeegee saijruuldaggui bguullaga baina daa
    203.194.115.59
    Мэдэгдсэн Хариулах
  • obeg 2014-07-15 03:32:38
    OBEG-n darga, orlogch nar ni gej namin tomilgooni xuuxeldeinuud baixad yamar oorchlolt ene salbart garax ve dee ain?
    112.72.13.37
    Мэдэгдсэн Хариулах
  • эрдэнэтөгс 2014-07-15 03:18:44
    онцгой байдлын албаны техник тоног төхөөрөмж муу шүү дээ томоохон гал дээр бол ажиллахад хэцүү шүү энэ үед л төр засаг харах хэрэгтэй байгаа юм томоохон хэмжээний гал дээр манайханы ур чадвар хэзээ ч дутахгүй ч техник хүчин мөхөсдөн сөхөрч магадгүй шүү э
    103.11.194.114
    Мэдэгдсэн Хариулах