Сөрөг хүчнийхэн Пак Гын Хэг огцруулахад хангалттай тооны санал цуглуулжээ

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэг албан тушаалаас нь түдгэлзүүлэх асуудлаар санал хураалт явуулахад /импичмент/ хангалттай тооны саналыг сөрөг хүчнийхэн цуглуулаад байна гэж импичментийг дэмжиж буй эрх баригч “Сэнури” намын парламент дахь бүлгийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ.
 
Төлөөлөгч Хван Ён Чыл өчигдөр сэтгүүлчдэд мэдэгдэхдээ “Ерөнхийлөгч өчигдөр үг хэлсний дараа түүнийг огцруулахыг шаардаж буй хүмүүсийн шийдэмгий байдал суларч магадгүй гэж бодож байсан. Гэхдээ ийм юм болсонгүй. Өнөөдөр бүлгийнхэн хуралдаад өмнөх байр сууриа хэвээр үлдээлээ” гэв.
 
Тус улсын парламентын 300 гишүүний наад зах нь 200 нь ерөнхийлөгчийг огцруулах тухай саналыг дэмжсэн тохиолдолд Пак Гы Хэг албан тушаалаас нь түдгэлзүүлэх юм. Түүнийг огцруулах асуудлаарх санал хураалтыг арванхоёрдугаар сарын 2-9-нд явуулахаар төлөвлөжээ.
 
Ерөнхийлөгчийг огцруулахын тулд сөрөг хүчнийхэн эрх баригч “Сэнүрн” намаас сонгогдсон 28 депутатын дэмжлэгийг авахад хангалттай юм. Харин парламент дахь Пакийг дэмжигчид “Ерөнхийлөгчийн саналыг анхааралтай судалж, засгийн эрхийг шилжүүлэх оновчтой төлөвлөгөөг боловсруулах хэрэгтэй” гэж үзэж байна. Хамгийн боломжит хувилбар бол Пакийг ирэх оны дөрөвдүгээр сард огцруулж, зургадугаар сард сонгууль явуулах явдал юм гэж тэд тооцжээ.  
 
Харин сөрөг хүчний гурван том намаас сонгогдсон парламентын гишүүд үүнийг эрс эсэргүүцэж “энэ бол ард олныг хууран мэхэлж, албан тушаалаа хүлээлгэн өгөх хугацаагаа хойшлуулж байгаа хэрэг мөн” гэж дүгнэсэн байна. Тэд хамтарсан мэдэгдэл хийж “ямар нэгэн болзол нөхцөл тавилгүйгээр нэн даруй огцрохыг” Пакаас шаарджээ.

Монголын мэдээ
Б.Даваахүү
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.