“Гоёл-2017” наадмын топ моделиор хэн тодрох вэ
2016 оны сүүлийн сар эхэлж, салбар салбарын шилдгүүд тодрох мөч ойртож ирээд байна. Тэгвэл өнөөдөр Монголын загварын салбарын шилдгүүд тодорно.

Тодруулбал Монголын дизайнеруудын холбооноос зохион байгуулдаг “Гоёл-2017” наадмын хаалтын ёслол болж “Шилдэг дизайнер”, “Шилдэг загвар”, “Шилдэг зохион бүтээх товчоо” зэрэг номинацад өрсөлдөж байгаа аж. Мөн уламжлал ёсоор “Шилдэг эрэгтэй, эмэгтэй загвар өмсөгч”, “Топ модель”-ийг шалгаруулах юм. “Гоёл 2017” наадмын загварын долоо хоног өнгөрсөн амралтын өдөр эхэлсэн билээ.

Монголын дизайнеруудын холбооноос 29 дэх жилдээ зохион байгуулж буй уг наадамд 50 гаруй дизайнер ур чадвараараа өрсөлдөж байна.
 
Загвар зохион бүтээгчид бүтэн жилийн хөдөлмөрөө дэлгэхээс гадна үзэгчдийн хамгийн их сонирхдог номинаци бол топ модель. Энэ жил топын сунгаанд  хэд хэдэн моделийн сонсогдож байгаа. Тэдний дотор О.Ариунзулын нэр тод сонсогдож байгаа бол мисс Н.Ану, Т.Батцэцэг нарын нэр ч нэлээд дээгүүр явж байна. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.