Сайдын зангараг
Хөдөлмөрийн сайд Я.Санж­­мятав шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хө­­төлбөрүүдийг хэрэг­жүү­­­лэхийн тулд байнга ажил­­­­лах хүч, ажлын байр нэмэг­дүүлэх тухай ярьж явах болсон.

Тиймдээ ч УИХ-ын чуул­­­­­­­­­ганы нэгдсэн хурал­дааны үеэр Н.Номтойбаяр ги­­шүүний асуултад хариу­лахын зэрэгцээ салбарын сайдын зангаргыг харуулан зөвлөгөө өгөөд амжив. Учир нь Н.Номтойбаяр ги­­­шүүн ажлын байрыг нэмэг­дүүлэх, төрийн албан хаагч­­дын ажлын байрны дав­­хард­лын талаар асуусан. Гэтэл эрхэм сайд хүссэн хариултыг нь баримтад тул­гуурлан хэлчихээд, “Та аавынхаа бий болгож байгаа үйлдвэрлэл дээр очиж үз. Ажлын байрыг бий болгоно гэдэг өөрийн чинь бодож байгаа шиг 13 сая төгрөгөөр бүтдэггүй юм. Аавын чинь бий болгож байгаа ажлын байраа доод тал нь 100 сая төгрөгөөр босгож байгааг анхаараарай. Ах хүний хувьд чамд зөвлөхөд ийм байна” хэ­мээсэн юм.

Түүний энэхүү үгэнд Н.Номтойбаяр ги­шүүн ч нэлээд эгдүүцэж буй бололтой “Та бид хоёр кори­дорт зөрж яриагүй. Ямар цаг үед хаана ярьж байгаагаа мэдэх хэрэгтэй шүү” гэх үгийг чулуудаад орхив.

Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.