Их дуулга: Дунд жингийнхэн бүгд ялагдлаа

Японы нийслэл Токио хотноо жүдо бөхийн “Их дуулга” ангиллын тэмцээн өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр эрэгтэй 73, 81, эмэгтэй 63, 70 кг-ын барилдааны медальтнууд тодрох бөгөөд манайхаас 5 бөх татамид гарна.

Эрэгтэйчүүдийн 73 кг-д Б.Батгэрэл, Б.Баяндүүрэн нар зодоглож байгаа. Б.Батгэрэлийн хувьд эхний тойрогтоо Канадын Брэдли Ланглойсыг ялсан ч хоёрдугаар тойрогт Узбекстаны бөх Бобоевт ялагдаж, тэмцээнээ дуусгалаа.

Харин Б.Баяндүүрэнгийн хувьд эхний тойрогтоо Тайванийн Чун Шан Чинтэй барилдсан ч ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүллээ. 81 кг-д Н.Дагвасүрэн барилдаж байгаа бөгөөд эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Ли Хуй Жинтэй барилдахаар оноолт таарсан. Гэвч манай бөх Солонгосын тамирчинг ялж чадалгүй тэмцээнээ мөн л өндөрлүүллээ.

Тэгвэл эмэгтэйчүүдийн хувьд 63 кг-д зодоглосон М.Даваасүрэн эхний тойрогтоо Японы Мегуми Цуганетай учраа таарч, ялагдсанаар тэмцээнээ дуусгав. Харин 70 кг-д барилдсан М.Баяртуул Тайванийн Шан Ли Юүг баралгүй тэмцээнийг дуусгалаа. Хөнгөн жингийнхэн өчигдөр нэг алт, хоёр хүрэл медаль авсан бол дунд жингийнхэн бүгд ялагдлаа.

mminfo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.