Оффшорын хуулийг тодорхой бүлэг этгээдийн захиалгаар боловсруулан өргөн баригдсан гэв
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг өнгөрсөн долоо хоногт хийсэн.

Харин УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хуулийн төслийг энэ байдлаар нь цааш явуулах боломжгүй тул Засгийн газар төслөө татаж аваад дахин боловсруулж оруулж ирэх хэрэгтэй. Наад зах нь оффшор бүс гэдгийг зөв ойлгох ёстой. Оффшор бүсийн гол зарчим нь мэдээлэл гаргаж өгдөггүй, хууль хяналтын байгууллага шалгах боломжгүй байдаг явдал. Ер нь эрхийн туслалцааны талаархи гэрээгүй орнуудтай харилцан мэдээлэл авах боломжгүй тул үүнийг харгалзаж үзэх учиртай. Мөн өөрийн нэр дээр биш бол гэр бүлийн гишүүд, хамаатан садныхаа нэр дээр данстай байж болно гэсэн санаа цаана нь агуулагдаад байгааг анхаарах ёстой гэсэн байр суурьтай байгаагаа хэлэв.

Ингэснээр хуулийн төслийг чамбайруулах үүднээс хэлэлцүүлгийг долоо хоногоор хойлуулахаар болсон.

Тэгвэл УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэдэд санал хүргүүлсэн байна. Энэ талаар тэрбээр өөрийн фэйсбүүк хуудаснаа нийтэлжээ. Тэрбээр “Оффшорыг хориглосон бус, дэмжсэн хуулийн төсөл хуулийн хамгаалалтад орохыг санаархагч оффшорт өөрийн болон гэр бүл, ах дүүгийн нэр дээр сэжиг бүхий данстай тодорхой бүлэг этгээдийн захиалгаар яаруу сандруу байдлаар боловсруулагдан өргөн баригдсан гэж үзэж байгаа тул дөрвөн үндэслэлээр хуулийн төслийг буцааж, ашиг сонирхлын зөрчилгүйгээр дахин боловсруулахыг хүслээ” гэжээ.

 
П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2016-12-05 02:05:00
    Iim ayurzanshig horiod saihan zaluu bhad mgliig sp geed avaad yavchhandaa.
    37.228.246.22
    Мэдэгдсэн Хариулах
  • sanal 2016-12-05 01:27:40
    Deer ued negdeljih hudulguun urnuj hurungiig tegshitgesen shig ulsaas hulgai hiisen edgeer nuhdiin hurungiig ulsiin umch bolgochih zorigtoi aaviin huu ireh l bh...
    103.26.195.157
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-12-05 00:28:15
    Шударга царайны цаана дандаа хулгай луйвар байдгийн тод жишээ, цээжээ дэлдэгч солиот Батзандан оффшоруудын захиалгаар хууль боловсруулсан байна
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
  • Emch 2016-12-04 20:01:21
    offshor bol xulgai,luivar -ediin zasg-n gemt xereg todorxoi yuman deer jujilexee boli !!!
    88.178.29.196
    Мэдэгдсэн Хариулах
  • Аюурсайхан нь ер нь эрүүл саруул юм ярих 2016-12-04 12:55:20
    одоо байгааУИХын гишүүдийн ихэнх нь тэр бумдаа ханахаа байсан,, шуналтай бизнесмен нэртэй мэрэгшсэн мэрэгжил гэж байхгүй хүн чанаргүй юмнууд л байна шүү дээ...
    103.212.116.238
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2016-12-04 11:36:03
    хулгайчууд өөрсдөдөө тааруулж хууль гаргаж байгаа нь эрх мэдлээ урвуулан ашиглаж байгаа гэмт хэрэг мөн биз дээ.МАН намынхаан та нар идэж л бай.бүр хагартлаа ид
    202.179.23.37
    Мэдэгдсэн Хариулах
  • ИРГЭН 2016-12-04 10:32:36
    БЯМБАЦОГТЫГ АРАЙ ГАЙГҮЙ ЮМ БОЛ УУ ГЭЖ БОДДОГ БАЙСАН ДАА ОДОО ХАРАМСАЖ БАЙНА.ХАА ОЧИЖ НЯМДОРЖ ХУУЧИН БУУНЫ ХУГАРХАЙ ГЭСЭНДЭЭ ХАМААГҮЙ ДЭЭР БАЙНА АА. ОДООНЫ МАН-...
    202.179.23.37
    Мэдэгдсэн Хариулах
  • ИЙМ ЗӨВ БОДОЛТОЙ ХҮҮ МАНД БАЙДАГ ЮМ АА? 2016-12-04 08:02:57
    ЭНЭ ХҮҮ АРДЫН ХЭМЭЭГЧ НАМД ХАМГИЙН ДӨНГҮҮР НЬ ЮМ ГЭЭЧ ЭНЭ ЗАСГИЙГ ОГЦРУУЛААД ЭНЭ ХҮҮГЭЭР ТОЛГОЙЛУУЛЬЯ
    202.72.245.200
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗӨВӨӨ ЗӨВ ТЭМЦЭЭД БАЙ 2016-12-04 07:02:55
    ЗӨВ ЗӨВ
    202.9.40.213
    Мэдэгдсэн Хариулах
  • ИРГЭН 2016-12-04 03:57:29
    Төрийн мөнгийг оффорт хийсэн бол цаазын наадах ял оноо.
    202.131.250.130
    Мэдэгдсэн Хариулах