“Болор цом” наадмыг Д.Нямсүрэнгийн нэрэмжит болгоно

Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр зохион байгуулдаг “Болор цом” наадам ирэх оны нэгдүгээр сарын 28-ны өдөр Дорнод аймгийн төв Чойбалсан хотод зохион байгуулагдахаар болжээ. “Болор цом” наадам 2005 онд анх хөдөө орон нутагт зохион байгуулагдах болсноос хойш зургаа дахь аймагтаа хөшгөө нээх гэж буй юм.

Ирэх онд Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, нэрт яруу найрагч Данзангийн Нямсүрэнгийн мэндэлсний 70 насны ой тохиож буй. Тиймээс энэ удаагийн “Болор цом” наадмыг "Эрээн цавын эвдрээгүй найрагч" хэмээн олноо хүндлэгдсэн аглагхан талын их найрагчдаа зориулж, түүний нэрэмжит болгохоор шийдвэрлэжээ.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-12-05 01:48:35
    Эгэл зүйл агуу байдгийн жишээ бол Д.Нямсүрэн болой
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах