“Евровижн”  хөгжмийн наадам Москва хотод болж магадгүй
Европын хамгийн том хөгжмийн наадам болох “Евровижн” энэ жил Москва хотод зохион байгуулагдаж магадгүй болоод байна. Уг нь энэ онд Украйны  Киев хотноо зохион байгуулахаар  болоод байсан юм. Гэвч Украины эрх баригчид болон “Евровидение 2017” тэмцээнийг зохион байгуулагчдын хооронд асуудал гарсан тул уг тэмцээнийг Киевт бус Москвад зохион байгуулж магадгүй гэж Германы “Deutsche Welle” агентлаг мэдээлжээ. 

Тэмцээнийг зохион байгуулах тал дээр Украйнчуудыг хойрго хандаж, уг тэмцээнд ач холбогдол өгөхгүй байна хэмээн Европын өргөн нэвтрүүлгийн холбооныхон үзсэн аж. Мөн Украйны талд санхүүгийн асуудал үүссэн гэжээ. 

Ямартай ч энэ сарын 8-нд Европын өргөн нэвтрүүлгийн холбооны Ерөнхий Ассамблей хуралдах бөгөөд энэ үеэр “Евровижн 2017” тэмцээнийг Москвад зохион байгуулах эсэхийг шийдэхэр болжээ.

Дашрамд дуулгахад өнгөрсөн жил уг наадамд Украины дуучин Жамала түрүүлж байсан билээ. Ингэхдээ Украйн дуучин бүсгүй “1944 он” гэдэг дуу дуулсан нь Крымийн хойгийг Орос улс өөртөө нэгтгэснийг эсэргүүцсэн утгатай дуу байсан юм.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.