З.Хүрэлбаатар: МАН-ын улс төрийн ажилтан шаардлага тавьсан эмэгтэйг зодсон

Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны 62 дугаар үүрийн хурлын үеэр намын улс төрийн ажилтан нь нэгэн эмэгтэйг зодож, танхайрсан талаар өчигдөр намын гишүүд нь мэдэгдэв. Энэ үеэр үүрийн дарга З.Хүрэлбаатараас зарим зүйлийг тодрууллаа.
 
-Намын хурлын үеэр юунаас болж зодолдсон юм бэ?
 
-Дүүргийн МАН-ын хороо өнгөрсөн ням гаригт 11:00 цагийн үеийн намын дүрмийн бус хурал зарлаж, дүүргийн хэмжээнд байдаг 20 үүрээ хуралдуулсан. Энэ үеэр намын улс төрийн ажилтан К.Олимпиад шаардлага тавьсан Цамбагарав гэх эмэгтэйн толгой руу шаазан аягаар цохиж гэмтээсэн. Хуралд оролцож байсан гишүүд “Дүрмийн хурал хийгээч” гэдэг шаардлага тавьсан. Гэвч шаардлагыг тус хуралд оролцож байсан Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны дэд дарга О.Мөнгөншагай, Б.Ганбаатар нарын хүмүүс хүлээж авалгүй, шаардлага тавьсан эмэгтэйг хэл амаар доромжилсон.
 
-Хурлыг эсэргүүцсэн юмуу?
 

Эмэгтэйг зодсон хүнийх нь согтолтыг хэмжүүлэхэд 1.6 хувьтай гарсан

 
-Хууль бус хурал зарлаж, өөрийн тойрон хүрээлэгчдээр хурлын ирцээ бүрдүүлж, өөрсдийн гэх тодотголтой хүнээ намын дарга болгоно гэж хүч түрэмгийлж, зохион байгуулалтайгаар хүмүүсийг машинаар зөөж авчирч, нууцаар хуралдсан. Шаардлага тавьсан эмэгтэйн бие тааруу байгаа гэсэн мэдээлэл ирсэн. Эмэгтэйг зодсон хүнийх нь согтолтыг хэмжүүлэхэд 1.6 хувьтай гарсан. Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны дэд дарга О.Мөнгөншагай нь УИХ-ын гишүүн Сү.Батболдын хамаатан юм байна лээ.
 
-Баримтжуулах боломж байгаагүй юу?
 
-Хүмүүс дайраад утсыг нь булааж аваад бичлэг хийлгээгүй. О.Мөнгөншагай дарга “Та нар муусайн хэрүүлч авгай нар” гээд хараадаг гэдгийг намын эмэгтэй гишүүд хэлж байгаа.

Зууны мэдээ
С.Уянга

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-12-08 03:41:33
    Хэрээ мэдэхгүй нам гэж гүйвэл хатаиг битгий хэл хар толгой чинь хага үсэрнэ шүү
    103.10.21.60
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-12-08 01:10:11
    yana daa uls oron mini
    103.229.123.243
    Мэдэгдсэн Хариулах
  • dr 2016-12-07 18:51:48
    hatigl hagarsan bnshdee.
    139.5.216.60
    Мэдэгдсэн Хариулах
  • сүүгий 2016-12-07 17:36:59
    Ардын намын журамт цэргүүдээ дагаад алцагнаад цохиулаал явж байхдаа таарсан хогнууд хохь нь. Су, Батболдын хамаатанг яаж ч чадахгүй шдээ цагдаа шүүхийнхэн
    202.126.91.99
    Мэдэгдсэн Хариулах
  • Zoloo 2016-12-07 07:35:44
    Hatig l baina
    202.21.106.160
    Мэдэгдсэн Хариулах
  • enhee 2016-12-07 05:54:38
    emegtei hvniig arai dendvv deerelheh yumaa.hatig yamar baidgiig meddeggvi golog be chi
    203.91.118.180
    Мэдэгдсэн Хариулах
  • хуц 2016-12-07 05:29:22
    хатиг юм биш үү
    202.179.24.218
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2016-12-07 05:26:32
    1,6 гэдэг нь их юмуу бага юмуу, духан дээр нь хатиг гарсан бузрын зураг үзүүлээд байсан, хүүхнүүд минь хүүхдээ асраад гэртээ байж бай, та нарт тэр нам хэрэггүй...
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-12-07 05:24:45
    Эхээс төрөөгүй намаас төрсөн юм чинь намаа дагаад навсагнаад бай.
    203.91.117.8
    Мэдэгдсэн Хариулах